СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА Н.ЛУВСАНЖАВ ТАНАА
Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр
Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай
хууль зөрчсөн тухай
Сонгуулийн Ерөнхий Хорооноос 2012 оны 06 сарын 26-ны өдөр гаргасан 127 дугаар тогтоол нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.1.1; 9.1.2; 9.1.3; 9.2.1; 46.10; 46.4; 47 дугаар зүйл заалтуудыг зөрчсөн байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дээрх зүйл заалтуудыг зөрчсөн дараах хууль зүйн үндэслэлүүд байна гэж үзэж байна.
Сонгуулийн ерөнхий хорооны 127-р тогтоолын 1-д “санал тоолох төхөөрөмжид уншигдсан бүх саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцсугай.”
2-т “Саналын хуудасны нэр дэвшигч нам, эвслийн нэрийн өмнөх дугуйгаас өөр газарт зурагдсан аливаа тэмдэг, тэмдэглэгээг санал тэмдэглэсэн тэмдэглэгээ гэж тооцохгүй байхаар тогтоосугай” гэсэн болон
2012 оны 05 сарын 15-ны 60 дугаар тогтоолоор батлагдсан зааврын “хүчинтэй, хүчингүйгээр...” саналын хуудсыг ялгах, 68-р тогтоолоор баталсан журмын “дугуйлснаас өөр газар тэмдэглэснийг... өөр тэмдэглэл хийсэнд тооцно” гэсэн заалтуудыг хүчингүй болгосон нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 46.4-т заасан “Нам, эвсэл, нэр дэвшигчийн авсан саналын дүнг саналын хүчинтэй хуудсаар тооцно”, 46.10-т заасан “...хүчинтэй, хүчингүй саналын хуудсыг багцлан боож битүүмжлэн...”, 47-р зүйлд заасан “санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцох” тухай заалтуудыг зөрчсөн байна.
Энэ нь саналын хуудсыг хүчинтэй, хүчингүйгээр нь ялгаж, зөвхөн хүчинтэй саналын хуудсаар санал хураалтын дүнг гаргах, саналыг болон саналын хуудсыг тодорхой үндэслэлүүдээр хүчингүй болгох тухай заалтуудын хэрэгжилтийг бүхэлд нь хориглох замаар автомат машинд уншигдсан бүх саналын хуудсыг хүчинтэй гэж үзэхээр журамласан нь сонгуулийн дүнг бүхэлд нь буруу гаргах нөхцлийг бүрдүүлжээ.
Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны 60-р тогтоолоор баталсан зааварт заасан санал тоолох төхөөрөмжөөс гарсан саналын хуудсыг хүчинтэй, хүчингүйгээр гараар ялгаж багцлах, саналын хуудас ялгаж буй гишүүдийн үйл ажиллагааг ажиглагчид дэргэдээс нь ажиглах, саналын хуудсыг хүчинтэй, хүчингүйгээр нь боож битүүмжлэх, энэ бүх үйл ажиллагааг хийсний дараа санал хураалтын дүнг гаргах тухай заалтуудыг бүхэлд нь хүчингүй болгосноор зөвхөн машинд уншигдсан саналын хуудсыг бүгдийг хүчинтэйд тооцох ёстой гэж журамлан санал хураалтын дүнг бүхэлд нь хуулийн дагуу гаргах эрх зүйн боломжгүй болгосон байна.
Түүнчлэн сонгуулийн дүнг гаргахдаа машинаар уншигдсан боловч машинд хүчинтэй тооцогдоогүй буюу хүчингүй санал болон саналын хуудсыг хэрхэн яаж тоолж гаргасныг нотлох ямарч боломжгүй байна. Гэтэл машинд уншигдсан ч хүчинтэйд тооцогдоогүй гэх санал 100,0 мянга гаруй буюу нийт саналын 10 орчим хувийг эзэлж байгаа нь тийм тооны сонгогчийн санал ямар үндэслэлээр хүчинтэйд тооцогдоогүйг шалгах ямарч боломжгүй болгосон нь туйлын ноцтой зөрчил гэж үзэж байна.
Ийнхүү тус хорооны хууль бус 127 дугаар тогтоолыг санал хураах өдрөөс хоёрхон өдрийн өмнө гаргаж мөрдсөнөөр Улсын Их Хурлын болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнг нэгтгэхдээ хүчинтэй, хүчингүй саналын хуудсыг ялган, багцлан, боож битүүмжлэн, үүний дараа хэсгийн хорооны тогтоол үйлдэж, салбар болон тойргийн хороонд хүргүүлэх тухай дээр дурдсан хуулийн заалт хэрэгжихгүйд хүрч санал хураалтын дүнг будлиантуулсан байна.
Иймд дээр дурдсанчлан Монгол Улсын Их ХУрлын Сонгуулийн тухай хуулийн хууль зөрчиж гаргасан СЕХ-ны 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 127 дугаар тогтоолыг хүчингүй болгож СЕХ-ны 05 сарын 15-ны өдрийн 60 дугаар тогтоолоор баталсан журмын хүчингүй болгосон заалтуудыг сэргээн мөрдөж, нийт саналын хуудсыг хүчинтэй, хүчингүйгээр ялган гар аргаар тоолох ажиллагааг явуулж санал хураалтын дүнг эцэслэн гаргахыг шаардаж байна.

МАН-ын Ёс зүйн хорооны ДАРГА Л.ДОНДОГ