Тэртээ 1962 онд бичээч, редактор Стан Ли болон зураач Стив Дитко нар “Marvel” комиксийн домогт баатар, хүн төрөлхтний үнэнч туслах “Хүн аалз”-ыг бүтээсэн билээ. Тэрхүүгайхамшигт баатар маань дэлгэцийн бүтээл болж хүүхэд залуусын нүдийг хужирлаж, сэтгэлийг баясгасан цаг саяхан буюу 2002 он. Тэр цагаас хойш “Хүн аалз” киноны гурван ч анги олны хүртээл болсон бөгөөд тус тусын анги нь “Box office”-д нэлээдгүй хэмжээний амжилт гаргасныг дурдвал:
- “Хүн аалз 1” буюу анхны анги нь 2002 оны 5-р сарын 3-нд нээлтээ хийсэн ба эхний гурав хоногтоо 157 сая долларын ашиг олж байжээ.
- “Хүн аалз 2” нь 2004 оны 6-р сарын 30-нд нээлтээ хийсэн бөгөөд эхний зургаан хоногтоо л 229 сая долларын ашиг олж байсан аж.
- Уг киноны гуравдугаар анги нь 2007 оны 5-р сарын 4-нд нээлтээ хийсэн бөгөөд эхний гурав хоногтоо 174 сая долларын ашиг олж байжээ.
Өдгөөүзэгч бидний сэтгэлийг баясгахаар “Columbia” студи дахин нэг анги хийсэн нь “Хүн аалз 4 ” буюу “Ер бусын хүн аалз” юм. Энэхүүангид хуучин гурван анги дээрх гол дүрийн жүжигчин Тоби Магуайрийн оронд Эндрю Гарфилд хэмээх өсч яваа залуу од тоглохоор болсон юм. Мөн Эмма Стоун, Доктор Курт Коннорс гээд олон дүрүүдийг нэмж өгснөөрөөонцлогтой аж. Киноны зохиолын хувьд ерөнхийдөөанхны ангитайгаа нэлээд төстэй буюу өсвөр насны хүүПетер Паркер нь ер бусын хүч чадлаа хэрхэн хөгжүүлж байгаагаас эхэлдэг. Үүний зэрэгцээ түүнийг балчир байхад эцэг эх нь яагаад алга болсон талаарх учгийг Паркер олохыг хүсдэг. Тэрхүүхүсэл нь аавынх нь ажлын хамтрагч болох Доктор Курт Коннорс руу хөтлөн аваачсанаар зохиол үргэлжилдэг байна. Кино шүүмжлэгчид уг кинонд нэлээдгүй их найдлага тавьж байгаа бөгөөд урьд урьдынхаасаа илүүсайн бүтээл болсон гэдэгт итгэлтэй байгаа аж. Мөн ашиг орлогын хувьд дэлхийн шилдэг бүтээлүүд болох “Аватар”, “Эйвэнжерс” зэрэгтэй өрсөлдөхүйц гайхалтай бүтээл болсон гэж үзэж байгаа юм. “Хүн аалз 4 ” буюу “Ер бусын хүн аалз” нь өнөөдөр 3D-ээр азийн зарим улсад албан ёсоор нээлтээ хийж байгаа бөгөөд 7-р сарын 3-наас дэлхийн бусад улсуудад нээлтээ хийх юм байна.