...Хүн энэ ертөнцөд анх мэндлээд л эхийн сүүгээр амалдаг. Анх удаа харж байгаа тэр л бяцхан амьтныг өвөр дээрээ болгоомжтойхон тэвэрч хөхөө аманд нь амлуулах мөчид эх хүний сэтгэл зүйрлэшгүй ихээр уярч , хөхөнд нь ивэлсэн сүү, сэтгэлд ивэлсэн хайртай хамтад ам руу нь урсдаг. Учраа олохгүй үрчилзэж, амаа олохгүй ховдоглох мөчид нь эх хүн болсон бүсгүй хүн, энэ хорвоогийн амьдралын амтыг жинхэнээр нь амтална. Яагаад ч юм бэ, сэтгэл зүрх нь юутай ч зүйрлэмгүй ихээр уярч, өөрийн эрхгүй сэтгэлдээ "мэгшдэг".
Зүрхэнд нь цалгилан
урсах тэр их хайр уярал эхийн сүүгээр дамжин тэр л бяцхан амьтанд шингэнэ. Хайр уярал ингэж л үүсдэг ажгуу.
"Ээж ээ, энэ чинь намайг шоглоод байна шүү дээ" гэж хошуугаа цорвойлгон эрхэлж, өмөөрүүлэх гэж "ховлох" үед нь "Байг дээ, миний хүү, Найз чинь чамтай л адилхан хүүхэд. Миний хүү эвлэрээд аятайхан тоглочихгүй юу?" гэж учирлан аргадахад л тэр бяцхан зүрх бусдыг ойлгохыг хичээх анхны алхмаа хийнэ. Ээж нь өөрийг нь өмөөрөн түүнийг загнаагүй болохоор "тэр муу хүүхэд биш юм" гэж анх удаа бодож болгоомжтойхноор гараас нь хөтлөн аргадах. Хамтдаа тоглох мөчдөө хааяахан нүдний булангаар ээж рүүгээ хяламхийж, өмөөрөн өмчлөхгүй байгаад нь
аажим аажмаар дасах аж. Муухай ааш гаргасан хүн болгоныг гайхан харж ойлгохыг хичээх ухаарал эндээс л амилдаг. Хааяадаа сэтгэлдээ гайхавч хамт тоглох хүнгүй уйдах мөч үүнээс ч хэцүүг ойлгоно. Сэтгэлдээ тоглоомоо харамлан булаавч, хамтдаа тоглохын жаргалыг хэсэгхэн зуур ч болов мэдрэхдээ баяртай. Бусдыг ойлгох ухаарал, эвлэрэх сэтгэл бага багаар ч болов сэтгэлд нь сүү мэт урасана.
Сургуульд орж олон хүүхэдтэй мөр зэрэгцэн суухдаа, орчин тойрноо гайхан харна, бас бусдыг сонжино. Хөөрхөн харагдсан охинтой харц тулгарахдаа нүүр нь улайж, нэг мэдэхэд юуг ч юм бэ базалж орхих. Аажим аажмаар дасч найз нөхөд болохдоо олон зүйлийг анзаарна. Олон олон нүд, олон олон араншин, олон олон сайн мүү зуршлыг мэдрэхдээ өөрийн гэсэн орон зайгаа эзлэх хэрэгтэйг ухаарна. Бусдыг аялдан дагалдаж, хэн нэгэнтээ муудалцаж, хэнэ нэгэнтэй илүү дотносон найзлах бүрдээ өөрөөсөө "би хэн юм бэ?" гэж асууна. Заримдаа найзтайгаа
муудалцах авч сэтгэл дэх шаналал нь "найз хэвээрээ" байх хүсэл рүү хөтлөх аж. Сэтгэл зүрхээ дагахдаа найзаасаа уучлал гуйн аргадах энэ мөч, ганцаардлаас айх түгшүүртэй зэрэгцэх аж. Гэнэн цагаахан сэтгэлээр муудалцаж, сайдалцавч "тэр л намайг чин сэтгэлээсээ ойлгодог" гэх итгэл түүнд урам авч ирнэ. Заримдаа түүнд дургүй хүрэвч "найз үгүй бол, сэтгэл хэрхэн амрах"-ыг үл мэднэ. Хүмүүст хэрэгтэй байж, хүмүүст үгүйлэгдэх орон зайгаа тэд ингэж л бий болгодог.
Дурлах сайхан. Сэтгэл алдарч дурласан охиндоо "мундаг"-аа мэдрүүлэх гэж хэрдээ будилавч, эцэстээ түүнгүйгээр байж чадахгүй гэдгээ л зөвшөөрдөг. Хэрвээ хайр сэтгэл нь жинхэнээсээ байвал "нүцгэн үнэн"-ийг өөр хэн ч биш тэд л ойлгож зөвшөөрдөг, харин түүнд нь дурладаг. Заримдаа муудалцах мөчдөө "тэр хэн юм бэ?" гэж омогшингүй асуух авч сэтгэл зүрх нь анх түүний юунд дурлаж байсныг сануулдаг. "Тэр нэгэн өдөр" түүний сэтгэлээс хэзээ ч гарахгүй дурсамж болон шингэнэ. Муудалцах сайдалцахын их маргааныг цаг үе л шүүнэ, өөр хэн ч биш.
Хааяадаа гуниглан дарс хундагалавч, дурсамж түүнийг инээмсэглэл рүү хөтөлдөг. Яг тэр мөчдөө "сайхан ч бас гэнэн ч байж дээ" гэж мушийн санаа алдах. Энэ ертөнцөд хайр амтлах гэж, хэн нэгний яг нүд рүү нь харж байгаад "би чамд л хайртай" гэж хэлэх гэж л хүмүүс төрдөг юм. Юунд нь дурласныг мэдэхгүй ч тэр л цагийн аясаар сэтгэлээ чагнаж байсан гэдэгт олон хүн итгэдэг. Хайр дурлал хүмүүст "хар тамхи" шиг мансуурлыг авч ирдэг. Харин хожим нь баярлах харамсахыг гагц чи л өөрөө мэддэг.
Амьдралын олон өнгө аажим аамжаар хүмүүст уярлыг авч ирдэг. Нас ахих тусмаа уяран зөөлөрч, хэн нэгнийг уучлахдаа ч амархан, хэн нэгэнд гомдохдоо ч амархан, хэн нэгнийг өрөвдөхдөө ч амархан. Тэр л нэгэн өдөр эхийн сүүгээр урсан урсч байсан их хайр уярал хүмүүст ийнхүү эргэж ирдэг. Яг л голын ус мэт бүхнийг зөөллөнө. Омголон догшин явсан зүрх сэтгэл, анх амалсан сүүтэй сүлэлдэж, харц нь хүртэл зөөлөрч, хааяадаа уулга алдаж бусдыг хайрлана. "Хөөрхий дөө, миний залуу нас шиг омголон байна даа, нэгэн цагт чи над шиг л зөөлрөнө дөө "
хэмээн залуусыг харан өрөвдөх. Хүмүүс тэр цагт энэ ертөнцөд анх ирэхдээ амталсан, уярал хайртай хамтад ивэлсэн сүүний амтаас салж чаддагүй. Сайн мууг энэ хорвоод амьдрахдаа зөндөөг хийвч, сэтгэлийн гүнд ивэлсэн сүүгээ ээдэж гашлаадаггүй. Нэгэн цагт тэр ивэлж урссан сүү, энэ ертөнцөд яах гэж уйлж дуулж ирснийг чамд сануулдаг. Тэгээд энэ ертөнцөөс явахдаа ч сүүгээр үдүүлдэг. Тэр болгон нь чамайг сүүгээр угтаж, сүүгээр үдүүлдэг монгол заншлын шим юм шүү дээ.
Биднийг төрөхөд сүүгээр амлуулсан ааж минь үгүй болсон ч эх орон минь үлддэг, мөнхийн мөнхөд. Хэдэн сая живаа жил монгол эх орон минь мөн ч олон хүнийг угтаж, үдэв дээ. Эхийн сүүгээр амлуулаад амар амгалан унтах мөчдөө бид энэ газар шороон дээр хөрвөөдөг. Хааяадаа хөлийг минь өргөс хатган өвдүүлж байвч амьдралын хатуу ширүүнийг бидэнд сануулна. Нэгэн цагт даарч, нөгөө цагт халууцаж байхдаа амьдралын жаргал зовлонгийн дэнсийг тэнцүүлж байдаг. Нэгэн өдөр инээж, нөгөө өдөр уйлж байхдаа хад чулууны хатууг, урсгал усны зөөлөнг
мэдэрч байдаг. Бид энэ хорвоод ирж үдлээд буцдаг нүүдлийн шувууд. Энэ л эрэгцэх орчинд бусдыг хайрлаж, бусдад туслахын муу нь юу гэж? Хувь тавилангийн заалтаар ядарч яваа нэгэндээ туслагтун, монголчууд аа. Худал хуурмаг араншингаар задарч яваа нэгэндээ сануулагтун, монголчууд аа. Бид эцэг эхээ өөрсдөө сонгодоггүйтээ агаар адил, эх орноо ч өөрсдөө сонгодоггүй. Энэ л бидний адил тавилан.
Сэтгэлийн гүнд ивэлсэн сүү
Сэм сэмхэн цалгилж урсана
Шөнийн уртад хулжсан нойр
Шаналал болон хөрвөөж хононо
Эх орон ямархан үнэтэйг
Энэ газар ухаарч ойлгоно
Эхийн сэтгэлд ивэлсэн сүү
Энэ биеийг амьдралд хөтөлнө
Цаг цагийн урсгалд алдарсан итгэл
Гэнэ гэнэхэн эргэж ирнэ
Алс алсхан мохсон омогшил
Аажим аажмаар асч бадаран
Эх орон ямархан үнэтэйг
Энэ газарт ухаарч ойлгоно
Эхийн сэтгэлд ивэлсэн сүү
Энэ биеийг амьдралд хөтөлнө
Бодлын тэртээд мартагдсан дурсамж
Бороо шиг шивэрч сэтгэл норгоно
Зүрхний угт хадгалсан хайр
Зүүд нойронд жаргааж сэрээнэ
Эх орон ямархан үнэтэйг
Энэ газарт ухаарч ойлгоно
Эхийн сэтгэлд ивэлсэн сүү
Энэ биеийг амьдралд хөтөлнө
Нутгаа тэмцэх хүлэг морь шиг
Монголдоо л бид буцаж очно
Нэгэн насанд минь заяасан
Мөнхийн дагшин газар шороо минь
Эх орон ямархан үнэтэйг
Энэ газарт ухаарч ойлгоно
Эхийн сэтгэлд амилсан сүү
Энэ биеийг амьдралд хөтөлнө
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: gala_mn@yahoo.com 2012-07-04