Монгол хүнийг хөгжүүлэх, ажиллаж, амьдрах аюулгүй, таатай орчин бүрдүүлэх нь Хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Мөн хүнд ээлтэй засаглалыг төлөвшүүлж, эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, хүнд аж үйлдвэрийн суурийг тавих, боловсруулах аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжсэн дэд бүтцийг хөгжүүлэхийг тэргүүлэх чиглэлээ болгож байна.
Үүнтэй холбогдуулан жил бүрийн улсын төсвийн төлөвлөлт, төсвийн тодотголд улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт заасан төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгийн болон урсгал зардлын санхүүгийн эх үүсвэрийг тусгахыг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгалаа.
Түүнчлэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг тооцоолох шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах замаар хөгжлийн төлөвлөлтөд нийцүүлэх, хөтөлбөрт суурилсан төсвийн төлөвлөлтийг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөртэй уялдуулж байх юм.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэх төслүүдэд төсвөөс гаргах нийт хөрөнгийн хязгаарыг олон улсын жишгийг баримтлан оновчтой тогтоож байхаар боллоо.
Хуралдаанаас сайд Ц.Дашдоржид хэд хэдэн үүрэг өгсөн байна. Тухайлбал төрийн захиргааны төв байгууллагуудын ажлын уялдааг сайжруулж, ажлыг нь шуурхай болгох, төвлөрлийг сааруулах зорилгоор төрийн захиргааны төв байгууллагуудын байршлын ерөнхий төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
Мөн төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын орон сууцыг төсвийн хөрөнгөөр барьж байгааг эцэслэж, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд гадаадын хөнгөлөлттэй зээл, нээлттэй тендер шалгаруулалтын зарчмаар зохион байгуулалттай бариулж, моргейжийн зээлд хамруулан шийдвэрлэж байхыг үүрэг болгожээ.
Түүнчлэн төрийн өмчит хуулийн этгээдийн шаардлагатай үндсэн хөрөнгө бэлтгэх, тэдгээр байгууллагын ажилтнуудын ажлын байр, албан тушаалын орон сууц, бусад техник хэрэгслийн хангамжийн судалгаа хийх, аймаг, нийслэл дэх төрийн байгууллагуудад конторын нэгдсэн байр барих зарчим баримтлан стандарт, журмыг шинэчилж, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, улсын төсөвт тусгахаар төлөвлөн, хөтөлбөр, төсөв боловсруулах удирдамжид заасан хугацаанд хүргүүлж байхыг холбогдох агентлагийн удирдлагуудад даалгалаа.