logo
Батаарын ясыг АНУ-ын хилээр оруулсан хүнийг тогтоожээ

Батаарын ясыг АНУ-ын хилээр оруулсан хүнийг тогтоожээ

2012/07/05
Аварга үлэг гүрвэлийн ясыг Англиас аваачсан хүнийг тогтоожээ. Түүнийг Борокоби гэдэг бөгөөд тэрбээр АНУ-ын гаалийн болон худалдааны олон хуулийг зөрчсөн нь мөрдөн байцаалтын явцад илэрчээ.  Гэсэн ч түүний шүүхэд хандах эрх нь нээлттэй аж. Тиймээс Борокоби хоёр сарын дотор нэхэмжлэл гаргавал шүүх хурал болно. Хэрвээ нэхэмжлэл гаргахгүй бол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, Монгол руу Батаарыг ачуулах тухай яригдах юм байна.

Энэ талаар Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын ахлах зөвлөх П.Цагаан АНУ-д ажиллаад иржээ. Харин Батаарын хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр байцаагч оролцож байна. Мөн АНУ-ын Хууль зүйн яамнаас Батаарыг авах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Э.Цолмон
Нийгмийн толь сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш