logo
Герман залуус шилэн лонх ашиглан хөгжим тоглож байна

Герман залуус шилэн лонх ашиглан хөгжим тоглож байна

2012/07/05
Эдгээр Герман хөгжимчид шиг шилэн лонхыг ашиглан хөгжим тоглож чадах хүн цөөхөн биз ээ. Таван гишүүнтэй ГласБасСинг-Күнтэт (GlasBlasSingQuintett) хамтлагийнхан хуучин шилэн лонх ашиглан тоглодог. Тэд Моцартын аяыг тун чадамгай тоглож чадна.

Хамтлагийн гишүүн Петер хөгжимчид хоорондоо ойлголцож, хэмнэлээ мэдрэх нь чухал гэдгийг хэлсэн байна. Тэрээр ярихдаа "Бид зөвхөн нэг төрлийн зэмсэг ашиглаж байна, тиймээс бид сайн ойлголцож нэг баг болох хэрэгтэй, зөв дугаралт гаргахын тулд чин сэтгэлээсээ хичээх ёстой" гэжээ.
Энэ хамтлагийн гишүүд 2003 оноос хамтран тоглож эхэлсэн байна. Хамтлагийн гишүүн Фритце ярихдаа "Бид хийж байгаа зүйлээрээ амьдраад байж чадна, хүмүүсийн бидний тоглолтыг театрт үзэхийн тулд мөнгө төлдөг" гэжээ.
ГласБасСинг-Күнтэт хамтлаг Герман, Австри болон Швейцарьт тоглолтоо хийдэг. Тэд шилэн лонх төдийгүй пластик савнуудыг ч ашиглан янз бүрийн аяыг тоглодог байна. Мөн эдгээр авьяаслаг залуус өөрсдөө дуулж бүжиглэж, сонирхолтой үзүүлбэрүүдээрээ үзэгчдийг уйдаадаггүй ажээ. 
Тэдний тоглолтыг үзэхийг хүсвэл дараах линкээр орно уу. Бичлэгийн хамгийн сүүлийн хэсэгт нөхдүүд "үзүүлж" өгч байгааг үзэх боломжтой.
http://www.youtube.com/watch?v=0Fn_oWTeXo4

Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш