Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын сонгуулийн нэг мандатад дахин санал хураахаар болсон. Дахин санал хураах өдрийн товыг тойргийн хороо гаргах учиртай. Сонгинохайрхан дүүргийн хувьд тойргийн хороо товоо гаргаагүй байна. Харин Баянзүрх дүүргийн тухайд энэ сарын 8-ны өдөр буюу ирэх ням гаригт дахин санал хураалтыг явуулах тов гаргажээ.