logo
Судлаачид 75 жилийн өмнө сураггүй болсон нисэх онгоцыг хайна

Судлаачид 75 жилийн өмнө сураггүй болсон нисэх онгоцыг хайна

2012/07/05
Судлаачид 75 жилийн өмнө сураггүй болсон нисэх онгоцыг хайхаар болжээ. 1937 онд номхон далай дээгүүр нисч яваад сураггүй болсон Америк нисгэгчийн онгоц өдийг хүртэл олдоогүй юм.
Одоогоос 75 жилийн өмнө Америк нисгэгч Амелия Эрхарт Номхон далайн дээгүүр нисч яваад сураггүй болсон юм. Харин одоо судлаачид номхон далайн Хауленд арлын ойролцоогоос түүний онгоцны үлдэгдэл хэсгийг хайхаар бэлтгэж байна.
Түүхэн нисэх онгоцуудыг хайж илрүүлэх олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Ричард Гиллеспи хэлэхдээ  "Эрхартын онгоц тэнд байгаа гэдэгт бид итгэж байна, бид хайгуулын багаа зөв бүрдүүлсэн, бид тохирох техник технологийг ашиглана" гэжээ.
Эрхарт Экваторын дагуу нисч дэлхийг тойрсон анхны нисгэгч болохоор оролдлого хийж байх үеэрээ сураггүй болсон билээ. Түүний онгоц ямар учраас сүйрсэн, яг хаана сүйрсэн бэ гэдэг нь эцсийн байдлаар тогтоогдоогүй байсаар өдийг хүрчээ.  Гэхдээ Эрхартын онгоцны түлш дууссан учраас осолд орсон гэж үзэх судлаачид олон байдаг аж.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш