Хүүхнүүдийг "Чи их хөөрхөн юмаа" гэхэд
Америк эмэгтэйчүүд: Баярлалаа гэдэг бол,
Францчууд: үүнээс ч илүү хөөрхөн байсан юм,
Орос бүсгүй: Тийм гэжүү,
Англичууд: Арай үгүй байлгүй дээ,
Харин Монголчууд: За битгий хуцаад бай.
|
Дорж гуайд л шинэ хүүхэд хэрэгтэй болсон байх aa |
|
Хүүхэд хувцасаа урчихсан орж ирэв. Аав нь:
-Чи чинь юу болчохоов?
-Дорж гуайн хүүхэдтэй зодолдоод.
-Яасан задарсан хүүхэд вэ? Одоо чамд шинэ хувцас авч өгөх хэрэгтэй боллоо шүү дээ.
-Аав аа шинэ хувцас юу ч биш. Харин Дорж гуайд л шинэ хүүхэд худалдаж авах хэрэгтэй болсон байх аа.
|
Хоёр лам уулзаад ярьж байна гэнэ.
- Би өөрийгөө тойруулж тойрог зурчихаад дараа нь мөргөлчдийн өгсөн мөнгийг дээш нь шиддэг. Тойргийн гадна унасан болгон минийх болж, дотор нь унасныг нь бурхандаа өргөдөг юм гэтэл нөгөө нь:
- Харин би мөргөлчдийн өгсөн мөнгийг хамж байгаад бүгдийг нь дээш нь шидчихдэг юм. Тэгээд унахаас нь өмнө бурханы барьж авч амжаагүйг нь өөртөө авдаг юм.
|
Үдийн цайны цагаар албан газрын утас дуугарлаа.
- Цайны цаг болж байхад ямар гээчийн тэнэг хар мал нь залгаад байна аа?
- Юу гэнэ ээ, та хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу?
- Үгүй ээ
- Би байгууллагын чинь дарга чинь байна
- Та тэгвэл хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу?
- Үгүй
- Ээ ашгүй дээ... гээд утас тасарлаа.
|
-Тамхиа хаях гэж бүхий л арга саам хэрэглэж үзлээ. Яагаад ч чадахгүй юм.
-Чихэр хэрэглээд үзээч.
-Үзсээн, тэр чинь асахгүй юм билээ.
|
-Мастер чинь чамайг яагаад ажлаас халчихаа вэ?
-Мастер гэдэг бол бусад хүмүүс ажлаа яаж хийж байгааг хөндлөнгөөс ажиглаад явдаг хүнийг хэлнэ гэдгийг чи мэднэ биз дээ?
-Тэр ч ойлгомжтой. Харин яагаад чамайг халчихав?
-Цэвэр атаархлаас. Үнэн хэрэгтээ бол маш олон ажилчин намайг мастер гэж бодсоноос л ийм юм болж байгаа юм.
|
-Эмчээ, миний хоёр далны хооронд өвдөөд байх боллоо.
-Архи уудаг уу?
-Үгүй
-Тамхи татдаг уу?
-Үгүй
-Хүүхэн эргүүлдэг үү?
-Үгүй
-Ойлгомжтой, далавч ургаж байгаа юм байна л даа...
|
Шүүгч:
-Гэрчээ. Та зөвхөн өөрийн үзсэн харснаа хэлэх, гэрчлэх үүрэгтэй гэдгийг сануулъя.
-Ойлголоо, эрхэм шүүгчээ.
-Таны төрсөн он, сар, өдөр?
-Харамсалтай нь би энэ асуултанд хариулж чадахгүй би өөрөө хараагүй.
|
Цагдаа хар тамхичин залууг амьтны хүрээлэнд явж байхад барьжээ.
-Хар тамхи хэрэглэсэн үү?
-Yгүй чшшш.
-Шалганаа.
-За энэ торонд ямар амьтан сууж байна? Цагдаа кенгуруг заав.
-35-45 орчим настай туулай л байна ш дээ.
|
Нэг эр үхэж байна. Хамаатнуудаа дуудав:
-Ах аа, таныг нэг удаа албан тушаал буулгаа биз, би хийсэн юм аа, уучлаарай…
Хадам ээж таныг нэг удаа орцонд хэдэн залуучууд айлгаа биз… бас л би хийлгэсэн юм аа…
Эхнэр чи нэг удаа хилс хэргээр шүүхэд дуудагдаа биз, тэрийг чинь би л худлаа зохион байгуулсан юм…
Та нар намайг уучлаарай… одоо би эцсийн хүслээ хэлье… намайг хөлөөр минь энэ гэрлийн бүрхүүлнээс дүүжлээдэх…
Хөөрхий хамаатнууд нь амь тавьж буй эрийн эцсийн хүслийг биелүүлэн түүний толгойг нь доош оруулан дүүжлэв…
Хаалга цохив. Цагдаа орж ирэв:
-Энэ хаягаар, үхсэн хүний цогцсоор тоглоод байна гэсэн дуудлага ирсэн юм. Үнэн байна. Бүгдийг чинь баривчлана.
|