Надад “Шидэт бийр” яруу найргийн наадмыг шүүх урилга ирэв. Нэг мэдэхэд бусдад тоогдсондоо сэтгэл хөдөлж урт гэгчийн хариу бичиж орхижээ. Бодоод байсан чинь намайг мөнгө төгрөг нэхэхгүй л гэж сонгосон хэрэг болж таарав.
Тэмцээний урьд өдөр үл таних бүсгүй хар үүргэвч дүүрэн шүлгүүд авчирч өгөөд гарахдаа ханцуй хавиасаа нэгэн хуудас цаас гарган,
-Энд нэр нь байгаа арван есөн хүнийг тайзан дээр үлдээх ёстой юм шүү гэв. Хоёрдугаар шатанд нийт хорин таван хүн үлдэх ёстой ч “мотортой” арван есийн хүчээр би зургаан шүлэгчийг л тодруулах хэрэгтэй болов. Амар л биз. Хөлөөрөө тамгалсан, бийрээр таталсан янз янзын шүлгүүдийг уншиж гарлаа.
“Өчигдөр орой Ленин клубийн үүдэнд уулзсан хоёр” гэсэн урт гарчигтай
Чи . . .
Би . . . гэсэн хоёрхон мөртэй шүлэгнээс авахуулаад,
Хадав
Хада
Хад
Ха
Х гэх мэт хэт модерн шүлэгнээс айх хүртлээ уншив.
Ядаж байхад Монголын хүн амын тал нь шүлгээ явуулчихжээ. Яана даа гээд сууж байтал ашгүй эгч бага хүүгээ “Сүхээ, хичээлээ давт” гэж зандрав. Энэ үед сайхан бодол төрлөө. Дүүтэйгээ адил нэртэй нэг хүүхэд тэнцүүлчихье гээд эрж гарав. Жаран хэдэн Сүхээгийн шүлгээс түүх санаатай суутал дүү маань:
-Ах аа, хайр гэж юу юм бэ? гэж асуулаа. Яг энэ үед нэгэн азтай Сүхээгийн яг ийм гарчигтай шүлэг байж таарав. Ингээд эхний азтан тодров. Дараа нь өөрийн, эгчийн, хөршийнхөө хадмын, ерөнхийлөгчийн нэртэй, амьтны нэртэй шүлэгчдийг шалгаруулав. Маргааш нь тэмцээн болох газар хүрч очлоо. Зохион байгуулагчид нь намайг танихгүй байснаа. Нэрээ хэлмэгц,
-Аа, шүүгч үү гэж тоомжиргүй дуугарав. Ингээд тэмцээн эхэлж арван жилд байхдаа шүлэг бичиж байсан гэх тус төрийн бус байгууллагын манаач залуу, тус байгууллагын ноён захирал бид гурав тавагтай чихэртэй ширээний ард суув. Би анзаарсан ч үгүй дунд нь суучихаж. Гэтэл тав дахь шүлэгч уншихын алдад захирал миний бөөр лүү нудраад, авгайгаасаа нуугдан шил мултлах гэж байгаа амьтан шиг наалдан,
-Одоо манай хүү уншина. Түрүүлүүлэх юм шүү. Улстөрч болох гэж байгаа юм. Одооноос “пий аар”-аа хийг гээд тулгаж байгаа нь илт ширүүн харлаа. Хүү нь тайзан дээр гарч ирж, яг Багабанди ерөнхийлөгчийн хоолой, Нямдорж даргын аялгаар:
Эх орон… гэж эхлээд,
Бидний ирээдүй гэж өрнөөд,
Аав шиг хөдөлмөрлөж амьдарцгаая гэж төгссөн шүлэг уншив. Хүмүүс алга ташихгүй байх вий гэж хулмаганатал араас замын цагдаагийн шүгэл тас хийж, армийн прад нэрхийх мэт алга ташилт нижигнэх нь дээр үеийн намын их хурлыг санагдууллаа. Харвал эгнээ бүрт хорь хорин хүн ижил эмблем бүхий хувцас өмсөн суужээ. Дараа нь манаач залуу гижигдэх шиг болов.
Гайхвал хошуугаа сунгаж байна. “Чихээ нааш нь” гэж байгаа бололтой.
-Одоо миний авгайн дүү уншина, хөөрхөн хүүхэн байгаа биз гэв. Би дуугүй толгой дохиод хөөрхөн дүүгийнх нь шүлгийг сонсохыг урьтал болгов. Сарнаас авсан нэг л их мэдрэмжийн гүнд хөвүүн туулайны гижиг хөдлөөд цэцэг ногоо туучиж гүйгээд хэзээ ч унтчихсан юм зүүдэнд нь харайж дэгдээд байсан тухай уншиж байна. Энэ хооронд манаач урд минь “Манай дүүг хоёрт оруулчихаж болохоор байгаа биз, гомдоохгүй шүү!” гэсэн бичиг тавьжээ. Ингээд гуравдугаар байрыг тодруулах л миний ажил болох бололтой. Гэтэл утас чичирхийлээд явчихав. Ирсэн мессежийг уншвал, “Би одоо гарна. Чимгээгийн дүү байна. “Идээшилж буй цаг хугацаа“ шүлэг чинь таалагддаг шүү. Эгч таныг асуугаад байсан” гэжээ. Мессежний найз минь босож ирээд хөлдөө мөрний хэмжээтэй зай авч, гараа дээр гэгч өргөн, толгойгоо мөрөн дээрээ шидэж, нэг их анирдаж байснаа, “Идээшилж буй цаг хугацаа” гээд л тууж өгөв. Уур хүрч байтал утас дуугарлаа.
-Сайн уу? Хайр аа гэсэн эгчийнх нь хоолой байна. Миний анхны хайр юм л даа. Нэг мэдсэн захирал манаач хоёр зэрэг нударч,
-Зуун оноо гэж байхгүй ш дээ гээд уурлаж байлаа.
Б.Энэбиш