logo
Ардчилсан нам хууль зөрчсөн нэр бүхий гишүүдтэй хамт тангараг өргөхөөс татгалзжээ

Ардчилсан нам хууль зөрчсөн нэр бүхий гишүүдтэй хамт тангараг өргөхөөс татгалзжээ

2012/07/06
СЕХ-ноос 2012 оны 7 дугаар сарын 04-ний орой хуралдсан хуралдаанаараа Увс, Орхон, Өвөрхангай аймгийн сонгуулийн хэсгийн хороо болон МАН-аас нэр дэвшигчдийн гаргасан зөрчилтэй холбогдуулан эдгээр нэр дэвшигчдийг түр түдгэлзүүлээд байсан билээ.
Учир нь Увс аймагт Ардын намаас нэр дэвшсэн Хүрэлбаатар, Чойжилсүрэн нар нь иргэд сонгогчдод гэрээ хийх нэрийдлээр бэлэн мөнгө тараасан нь үйлдэл дээрээ баригдаж өнөөдөр Хүрэлбаатарын туслах залуу хоригдоод байгаа билээ. Өвөрхангай аймагт Ардын намаас нэр дэвшсэн Чинзориг болон Төмөрхүү, Орхон аймагт нэр дэвшсэн Содбилиг нар ч мөн үйлдэл дээрээ баригдаж мөнгө тараасан үйлдэл нь баримтаар нотлогдоод байгаа тул СЕХ-ноос шүүх болон бусад асуудлаар шийдэгдтэл дээрх таван хүний нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээс түр татгалзсан шийдвэрийг гаргасан байна. Гэтэл маргааш өглөө нь ахин хуралдаж энэхүү шийдвэрээ хүчингүй болгож, Увс аймагт нэр дэвшсэн Хүрэлбаатар болон Чойжилсүрэн, Орхон аймагт нэр дэвшсэн Содбилиг нарын нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байна.
Ардын намын зүгээс Өвөрхангайн хоёр нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлтэл чуулганы хаалт нээлтэнд оролцохгүй гэсэн шийдвэрийг өчигдөр бүлгийн хуралдаанаараа гаргасан.
Ардчилсан намын зүгээс ч СЕХ-ны 2012-7-5-ны өдөр гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, мөнгө тарааж хууль бусаар гишүүн болох гэж буй дээрх гишүүдтэй хамт тангарах өргөхөөс татгалзаж байгаа аж. Тэд энэхүү хууль бус үйлдлээ эргэн харж засч залруулах хүсэлтээ СЕХ-нд гаргасан байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш