УИХ-ын болон Нийслэлийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн сонгуультай холбоотой 10 гаруй хэрэгт нийслэл, аймаг, дүүргийн прокурорын газруудаас хяналт тавьж байгаа аж.
УИХ-ын сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн, сонгуулийг зохион байгуулалттай будлиантуулсан, сонгуулийн сурталчилгааны явцад сонгогчдыг эд мөнгөөр татсан, санал хураалтын явцад хууль бусаар нөлөөлөх, будлиантуулах зорилгоор сонгогчдын нэрсийн жагсаалтыг давхардуулан үйлдсэн зэрэг асуудлууд дээрх хэрэгт багтаж байгаа юм байна. Харин сонгуульд Увс аймгийн 15 дугаар тойрогт нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Орхон аймгийн 20 дугаар тойрогт нэр дэвшсэн О.Содбилэг, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт нэр дэвшсэн Д.Хаянхярваа нар болон Өвөрхангайн 10 дугаар тойрогт нэр дэвшигч Н.Төмөрхүүд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.
Энэ талаар Нийслэийн прокурорын орлогч прокурор Ё.Сагсайгаас тодруулахад "Сонгуульд нэр дэвшсэн таван хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тухайлбал УИХ-ын сонгуулийн Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт нэр дэвшсэн Сангийн сайд Д.Хаянхярваа нь өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа 330 мянган төгрөгийг өөрийн нэр дэвшсэн тойрогт Сангийн сайдын албан тушаалаа урвуулан ашиглаж хүн бүрт 670 мянган төгрөг тараасан асуудлаар Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалт явуулж байна. Уг асуудлыг прокурорын байгууллагад МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн Д.Тэрбишдагвын гаргасан гомдлоор шалгаж байна" гэлээ.