УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөлөө. Хуралдаанаар шинээр сонгогдсон 72 гишүүнээс 69 нь тангараг өргөн төрийн далбаа, сүлдэнд хүндэтгэл үзүүлж, төрийн дуулал эгшиглүүллээ. Чуулганы хуралдааныг хуулийн дагуу насаар хамгийн ахмад гишүүн даргалахаар болж, эрхэм гишүүн Д.Дэмбэрэл хуралдааныг даргаллаа. Тангараг өргөөгүй үлдсэн гурав нь буюу МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн намын жагсаалтаар дэвшин гишүүн болсон О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон нарын бүрэн эрхийг баталгаажуулах ажил явагдаж байна. Хуралдааны төгсгөлд гишүүд дурсгалын зураг авахууллаа.