Краснодарын усны үер болон Украйнд болсон зам тээврийн ослоос болж олон хүн амь насаа алдсан учир ОУ-д 7-р сарын 9-нийг гашуудлын өдөр болгох шийдвэрийг ерөнхийлөгч Владимир Путин гаргалаа. Кремлийн хэвлэлийн алба энэ тухай зарлалаа. 7-р сарын 7-ны шөнө болсон усны үерт Геленжик, Крымск, Новороссийск гурван хот болон Краснодарын хязгаарын хэд хэдэн тосгоны нийт 5 мянга гаруй байшинг урсгасан байна. Тус бүс нутгийн хүчний байгууллагуудын мэдээлж байгаагаар энэ байгалын гамшигаас болж 171 хүн амь насаа алдсан байна. Псков мужийн Агуу их Луки хотын 43 мөргөлчдийн сууж явсан автобус Чернигов мужид бямба гаригийн өглөө онхолдсон байна. Оросын 14 иргэн амь насаа алдаж, 29 нь шархадсан байна. Энэ зам тээврийн осолд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.