logo
Э.Бат-Үүл Нийслэлийн АН-ын дарга болов

Э.Бат-Үүл Нийслэлийн АН-ын дарга болов

2012/07/09
Нийслэлийн Ардчилсан намын Зөвлөлдөх хорооны 16 дугаар хурал өчигдөр болж даргаа өөрчилжээ. УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ш.Түвдэндорж намын даргын ажлаа нийслэлийн ИТХ-д сонгогдсон Э.Бат-Үүлд албан ёсоор хүлээлгэн өглөө.

Нийслэлийн Ардчилсан намын даргад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга өрсөлджээ. Тэрээр нийслэлийн ИТХ-д мөн сонгогдсон юм.

Нийслэлийн сонгуульд Ардчилсан нам олонхи болж, Э.Бат-Үүл тэднийг удирдахаар боллоо. Ингэснээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Э.Бат-Үүлийг сонгох нь тодорхой болж байгаа юм.

Нийслэлийн ИТХ-д олонх болсон нам хотын даргад нэр дэвшүүлж, түүнийг нь Ерөнхий сайд батламжилдаг юм. Нийслэлийн ИТХ-д шинээр сонгогдсон гишүүд өнөөдөр тангараг өргөнө.

М.Ган 
"Зууны мэдээ" сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш