Энэ он гарсаар гадаадын 35 иргэн гэмт хэрэгт өртсөн гэдэг. Эдгээрийн 10 нь хятад улсын иргэд гэсэн. Мөн гадаадын 36 иргэн гэмт хэрэг үйлдсэнээс 11 нь хятад хүмүүс аж. Тэдний ихэнх нь санаатайгаар хүний биед хөнгөн болоод хүнд гэмтэл учруулжээ. Өөрөөр хэлбэл бусдыг залилан мэхэлсэн, татвар төлөхөөс зайлсхийсэн, согтуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад бусдыг гэмтээсэн, танхайрсан гэмт хэргүүд. Жилээс жилд гэмт хэрэг үйлдсэн хятад иргэдийн тоо нэмэгдэж байна. Ёстой л "Хойноос ирээд хот минийх, хотон доторх хонь минийх" гэдэг шиг юм болох нь ээ.
Барилгын ажил хийхээр өмнөд хөршөөс галт тэргээр өдөр тутам 9 хятад иргэн ирдэг гэлцээд байгаа. Нийслэлд олноороо орогнож, дураараа дургиж байгаа хятад иргэдэд хязгаарлалт тогтоож болдоггүй юм уу? Эсхүл хяналтыг чангатгах цаг болжээ.
Д.Сэрээтэр
Эх сурвалж: "Монцамэ"