Япон тэнгист осолдсон Камбожийн далбаатай оросын багтай “Стар” хөлгийг Находка боомтод өнөөдөр чирж авчирсан байна. Владивостокоос ирсэн “Лазурит” аврагч, чирэгч онгоц осол орсон хөлгийг чирж авчирчээ. Бямба гаригт тус хөлгийн кингстоны хоолой нь задарч, машины хэсэг нь усаар дүүрч живэж эхэлсэн байна. Далайн аврах дохиог оросын “Василий Головнин” хөлөг хүлээж авч тусалжээ. Живэх гэж байсан “Стар” хөлгөөс 8 хүнийг өөрийн хөлөг дээрээ авсан ба 8 далайчин хөлөгтөө үлдсэн байна. Далайчдаас нэг ч хүн осолдоогүй байна.