Байдаг л нэг улиг домог болсон хотод Орос нутгийн гүнд энэ явдал болсон юм л даа. Нэгэн залуу санаандгүй явж байгаад бүсгүйтэй танилцжээ. Манайхан танилцахаараа яадаг билээ дээ, шар айрагнд зэгсэн халцгаав. Халах ч гэж дээ, бүр улайдаад, сэтгэл гээч ч хөөрөөд явчихаж. Залуу манайд очъё гэж санал тавихад нь бүсгүй ч зөвшөөрөв. Гэхдээ хөөрхий залуу, бүсгүйг зөвшөөрсний дараа царай нь улайж, ерөнхийдөө түүнд байр байхгүй болохоо хэллээ. Гэлээ ч гэсэн залуу гарааштай байлаа.
Маягтай, хамар амаа дарсан хямсгар амьтан бус, жинхэнэ орос цусны, юунаас ч айдаггүй бүсгүй таарсан байж. Галзуу барын аманд гараа хийхээс ч сийхгүй, шийдэмгий, хэрэгтэй бол гарааш руу явахаас ч буцахгүй амьтан юмсанж.
Гараашдаа ч ирэв. Нэг л эвгүй оргилоо. Гараашийг тохь тухтай ордон шиг санагдтал хангалттай их шар айраг ууж чадаагүйгээ залуу ойлголоо.
-Шил цагаан архинд гүйгээд ирэх үү гэхэд нь,
-Бушуухан л гүйчихээд ирнэ гэх юм бол би зөвшөөрье гэж бүсгүй анхааруулжээ.
Залуу нь хэрийн хүнд итгэдэггүй амьтан байж таарч. "Ер нь зугтаачихвал яана?" гэж бодогдов. Юмыг яаж мэдэхэв бүсгүйгээ гараашдаа түгжчихээд явахаар шийдэж гэнэ. "Бушуухан л гүйгээрэй" гэж бүсгүйн анхааруулснаар мань эр гудамж хөндлөн гарахдаа яарсан гэдэг яав аа. Замаар хурдалж явсан машин түүнийг хамраараа хамаад хаячих нь тэр! Бурхны авралаар амьд үлдэв! Гэлээ ч хүнд гэмтэж, түүнийг түргэний тэрэг авч одлоо. Сэхээнд гурав хоног хэвтээд, ухаан ормогцоо гараашдаа бүсгүй байгааг санав гэнэ. Ийм аймшигтай юм санаанд нь орсон юм чинь арга байж уу, сэтгэл нь огцом хямарч, дахин ухаан алдаад, бас хоёр хоног болов. Тав хоногийн дараа хөөрхий амьтны сүнс нь биедээ арайхийж эргэн ирэв. Сүнстэй нь хамт ичих нүүр нь ч ажилд орж, шаналгав гэнэ. Гэвч түүнийг эмнэлгээс яагаад ч гаргасангүй тул найз руугаа утас цохижээ.
-Аминд орж үз! Миний гараашид нэг эмгэн байж байгаа. Аль хэдийн долоо хоночихоод байна. Чамайг үнэхээр гуйж байна шүү, манайд очиж, түлхүүр аваад, тэрнийг гаргаад өгөөч!
Найз нь хэрэггүй л аврагч болохыг зөвшөөрч, хөөрхий! Бүсгүй жинхэнэ орос маягийн махтай мариатай, булчин шөрмөс зангирсан эрчтэй хүчтэй эмэгтэй байж л дээ. Тэр гартаа гараашид хэвтэж байсан хүрзийг бариад, гурав дахь хоног дээрээ, оросын урлагийн алдарт бүтээл "Сэлүүр барьсан бүсгүй"-н зогсолтоор зогсон хүлээж байлаа. Хэн нэг нь гараашийг онгойлгох л дутаад байсан хэрэг. Бүсгүйд бол хэн онгойлгох нь сонин биш, зөвхөн ганц зүйл л шаардлагатай байв. Долоогийн долоо хоногийн туршид хуримтлагдсан муугийн муу энергииг ямар нэгэн юманд гаргаж л таарна шүү дээ. Ерөнхийдөө найз нь бас л тэр дороо сэхээн амьдруулах тасагт очив. Ингээд хоёр найз зэрэгцээ орон дээр хэвтлээ. Хэвтэх ч гэж дээ, тэр хоёрт өвдөж, ёолж хэвтэх зав байсангүй, тохиолдсон адал явдлаа ярьж элгээ хөштөл инээж", өндөлзөж байсан хэрэг.
Гэвч эхэлж сэхээнд орсон, энэ бүх адал явдлыг өдөөсөн найз нь удаан инээх хувьгүй байж. Тэр эмнэлгээс гарч, гарааш руугаа очиж үзэх хүртлээ л инээсэн байгаа юм. Гараашид нь хүрз төдийгүй бас баруунд үйлдвэрлэсэн сайхан цахилгаан өрөм байсан юмсанж. Энэ бүх өдрүүдэд бүсгүй хийх юмгүйдээ ч тэр үү, дэлбэртлээ уурласандаа ч тэр үү залуугийн машины хамар, хаалга, бөгс... хаа сайгүй нүхэлж зугаагаа гаргасан байлаа. Too томшгүй олон нүхнээс үзэхэд тэр бүсгүйд ингэж өрөмдөх нь дэндүү таашаал төрүүлсэн нь илт. Ямар ч л гэсэн тэр цагийг нөгцөөж чадаж, машин нь томоос том шүүрэн шанага болж хувирсан байлаа!
Үүнийг надад адал явдлын баатар өөрөө ярьсан учраас би түүнээс:
-Тэгээд юу гэж, эцэст нь чи энэ түүхээсээ ямар нэгэн ёс суртахууны дүгнэлт хийв үү? гэж асуулаа. Тэр юу гэсэн гээч?
-Дахиж хэзээ ч гараашдаа цахилгаан өрөм байлгаж байхгүй! гэж шууд хариулж байгаа юм даа.
Хөрвүүлсэн А.Амар