logo
Ерөнхийлөгч энэ жилийн наадмаар анх удаа албан ёсоор Монголоороо ёсолно

Ерөнхийлөгч энэ жилийн наадмаар анх удаа албан ёсоор Монголоороо ёсолно

2012/07/10

Монголын нэртэй уран бүтээлчид, спортынхон оролцож, "Монгол, Монгол ёс, Монгол ёсолгоо" хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өгүүлж буй сурталчилгаа сүүлийн жил гаруйн хугацаанд бараг бүхий л хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ.Олон нийт ямар нэг шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, тэр бүү хэл архи байж магадгүй хэмээж байсан ч уг сурталчилгааны кампанит ажлыг Монгол улсын Ерөнхийлөгч санаачлан, хийлгэсэн аж.


Ирэх жил болох  Ерөнхийлөгчийн сонгуультай уг Монгол ёсолгоо гэгч нь уялдаа холбоотой бөгөөд чухам тайлал нь 2013 онд тодрох бололтой.
Мөн албан эх сурвалжуудын хэлж буйгаар энэ жилийн үндэсний их баяр наадмын нээлтийн болоод хаалтын ажиллагааны үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх удаа  албан ёсоор өөрийн санаачилсан  Монгол ёсолгоогоо хийх гэнэ.

Б.Булганчимэг

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш