Хандивлагч орнуудын засгийн газрын төлөөлөгчид Японд цуглаж, Афганистаны ирээдүйн асуудлыг авч хэлэлцлээ. 2014 оны сүүлээр барууны холбоотнууд Афганаас цэргээ гаргасны дараа энэ улсад эмх замбараагүй байдал дахин газар авахаас сэргийлэх зорилгоор тусламжийг олгоно гэж хэлж болно. Хандивлагч орнууд ирэх дөрвөн жилийн хугацаанд Афганистанд 16 тэрбум долларын тусламж үзүүлэхээ амласан байна. Өөрөөр хэлбэл жилд дөрвөн тэрбум доллар олгоно. Гэхдээ энэ нь Афганы төв банкинд шаардлагатай байгаа мөнгөнөөс бага гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Хандивлагч орнууд тусламж олгосныхоо хариуд авилгатай үр дүнтэй тэмцэхийг Афганы удирдлагуудаас шаарджээ.
Ерөнхийлөгч Хамид Карзай мэдэгдэхдээ "Бидний хамтын ажиллагаа амжилтанд хүрэх эсэх нь хоёр талын хариуцлагаас хамаарна, хариуцлагатай ажиллавал татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй зарцуулах болно" гэжээ.
80 гаруй улс болон бусад байгууллагын төлөөлөгчид Токиод болсон хуралд оролцсон байна. Америкийн төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон тусламжийн хэмжээг тогтвортой байлгана гэдгээ хэлжээ.
Тэрээр мэдэгдэхдээ "АНУ 2017 он хүртэл тусламж үзүүлсээр байх болно, энэ нь Афганистанд гарсан ахиц дэвшлүүдийг хадгалж үдэх, өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнг бататгах зорилготой, гэхдээ бид зөвхөн санхүүгийн тусламж үзүүлээгүй, өнгөрсөн 10 жилийн хугацаанд Америк цэргүүд Афганистаны дайнд амь үрэгдсэн" гэжээ.
Афганистан нь дэлхийн хамгийн ядуу буурай улсуудын нэг юм. Энэ улсын дундаж иргэний жилийн орлого ойролцоогоор 530 доллар байдаг байна. Афганы засгийн газар эдийн засгаа өсгөхийн тулд хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт түлхүү анхаарал хандуулж ажиллахаар болжээ.
Э.АМАР