logo
30 настай эмэгтэй Саймоны гэрийн цонхыг хагалснаа хүлээлээ

30 настай эмэгтэй Саймоны гэрийн цонхыг хагалснаа хүлээлээ

2012/07/11
Баасан гаригт Их Британы шүүх бусдын эд хөрөнгөд халдсан эмэгтэйтэй холбоотой хэргийг шүүжээ. 30 настай Леанне Залоумис өнгөрөгч гуравдугаар сарын 24-д Икс Фактор шоуны шүүгчСаймон Ковелын Лондондахь гэрийн цонхыг тоосгоны хэлтэрхийгээр хагалсан гэдгээ хүлээсэн байна. Гэхдээ тэрээр хулгайн хэрэг үйлдээгүй гэж мэдүүлжээ.
Шүүхээс түүнд Ковелын "Holland Park"дүүрэг дэхүл хөдлөх хөрөнгөд 275 метрээс дотогш ойртохгүй байхыг, мөн түүнтэй холбоо барихыг оролдохгүй байхыг үүрэг болгосон байна.
Залоумисыг 102 өдөр хорьсон бөгөөд түүнийг батлан даалтаар суллаад байгаа ажээ.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш