2011 оныг байгалийн онц нөхцлийн жил хэмээн зарласан гэж АНУ-ын засаг захиргаанаас агаар мандал, тэнгис далайн судлалын үр дүнгээр бэлтгэсэн илтгэлд өгүүлжээ. Сүүлийн жилд дэлхий даяар байгалийн маш олон сүйрэлд олон хүн амь үрэгдсэн гэж өнөөдөр засаг захиргааны төлөөлөгч мэдээллээ. Сүйрэл цаг уурын өөрчлөлт эсвэл байгалийн ямар нэг өөрчлөттэй холбоотойг илрүүлж мэдэх нь хамгийн нарийн түвэгтэй зорилт гэж Карнегийн хүрээлэнгийн дэлхийн экологийн хэлтсийн захирал Крис Филд тэмдэглэжээ. Өнгөрсөн онд АНУ-д 1895 оноос хойш анх удаа хэт халуун, гал түймэр, шуурга олонтаа болсон юм. Гренландийн өмнөд хэсэг ба Оросын хойд нутаг гандав. Түүнчлэн АНУ-ын «Ирена» догшин салхи, Тайланд,Хятадын үер, Африк эврийн орнуудын аюултай ган гачиг зэргийг илтгэлд дурдсан байна.