Саудын Аравийн гүнж Сара бинт Талал бин Абдель-Азиз Их Британаас улс төрийн орогнох эрх хүсчээ. 38 настай гүнж Их Британид оршин сууж байгаа бөгөөд эх орондоо очвол түүний амь насанд аюул тулгарч магадгүй гэж үзсэн байна. Сара бинт Талал бин Абдель-Азиз хааны гэр бүлийн дотоод асуудал хурцадсанаас болж ийнхүү орогнох эрх хүсэхэд хүрсэн гэдгээ нуусангүй.
Гүнж Саудын Аравийн эрх баригчдаас нэлээдгүй доромжлол хүртсэн бөгөөд хувийнх нь дансыг ч хааж магадгүй байгаа тухай мэдэгджээ.
Тэрбээр 2007 оноос хойш өөрийн эцэг хунтайж Талалом бин Абдель-Азизтай муудалцсанаас хойш Их Британид аж төрж байгаа аж. Юуны учир муудалцсан шалтгаан тодорхойгүй байна. Үүнээс гадна гүнж өөрийн том ахтай талийгаач эхийнхээ үлдээсэн өв хөрөнгө болох 325 сая фунт стерлингийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж байгаа аж. Саудын Аравийн эрх баригчид түүнээс ”эх орондоо даруй эргэн ирж, харь нутгаас дургүйцлээ илэрхийлэхээ зогсоохыг” хүсчээ. Гүнжийн мэдэгдсэнээр, Саудын Аравийн эрх баригчдын төлөөлөгчид түүнийг хулгайлах төлөвлөгөөг аль хэдийн бэлгэсэн байна.
Гүнж орогнох эрх хүсч буйгаа өмгөөлөгчийн хамт өнгөрсөн долоо хоногт Их Британийн ГХЯ-нд мэдэгджээ. Одоо тус яамны ажилтнууд Сарагийн мэдэгдэл үнэн бодитой эсэхийг шалгаж байна.
Сара бинт Талал бин Абдель-Азиз Британийн визийн хугацаа нь дуусахаар тус улсаас хөөгдөж болзошгүй байгаа юм. Хоёр жилийн өмнө түүний Саудын Аравийн иргэний үнэмлэхний хугацаа дуусахад Саудын Аравийн ЭСЯ түүнд шинэ үнэмлэх өгөхөөс татгалзаж байжээ.
Гүнж дөрвөн хүүхдийн хамт Лондон дахь таван одтой зочид буудлын нэлээд хэдэн өрөөг түрээслэн суудаг. Түүний орлогын эх сурвалж тодорхойгүй байна.
З.Амгалан
МОНЦАМЭ