logo
Ц.Хүдэрчулуун МУ-ын гарамгай мэргэн, Х.Оюунчимэг МУ-ын хошой мэргэн боллоо

Ц.Хүдэрчулуун МУ-ын гарамгай мэргэн, Х.Оюунчимэг МУ-ын хошой мэргэн боллоо

2012/07/12
Ардын хувьсгалын 91 жил, Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ойн баярын Халх сурын харваа наадамд газар газрын 350 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж наадамчин олноо баясгалаа.

Халх сурын харваанд Дорнод аймгийн Баян-Уул сумын харъяат БЗД, “Бурхан халдун” группийн харваач МУ-ын гоц мэргэн Ц.Хүдэрчулуун 40 сумнаас 39 онож, энэ жилийн үндэсний их баяр наадмын түрүү харваач боллоо.

Ийнхүү МУ-ын гоц мэргэн Ц.Хүдэрчулуун 2002 онд хамгийн сүүлд үндэсний их баяр наадамд түрүүлж гоц мэргэн цол авч байсан бол ийнхүү улсын баяр наадамдаа 4 дэх удаагаа түрүүлж гарамгай мэргэн цолны болзол хангаж МУ-ын Ерөнхийлөгчөөс шагналаа гардаж авлаа.

 Эрэгтэй харваачдын хоёр, гуравдугаар байрын төлөө товх харвасан.  Товх харвахад: “Уурхайчин” багийн харваач Багануур дүүргээс ирсэн спортын мастер Н.Өлзийбилэг хоёрдугаар байранд,

 Гуравдугаар байранд “Хангарьд” клубийн харваач Л.Отгонбаяр,  Баян-Өлгий аймгийн харьяат “Монбет” компанийн харваач спортын мастер Ж.Мягмар дөрөвдүгээр байранд

Дорнод аймгийн уугуул спортын мастер "Дорнод" клубийн харваач О.Сүхбаатар тавдугаар байрт орлоо.



Харин эмэгтэй харваачдын түрүү байрны төлөө гурван харваач товх харвасан. Товх харвахад:

Хэнтий аймгийн Дадал сумын уугуул МУ-ын мэргэн Х.Оюунчимэг товх харваанд амжилттай харваж үндэсний их баяр наадамд хоёр удаа түрүүлж МУ-ын хошой мэргэн боллоо.

 Хоёрдугаар байранд Багануур дүүргийн харваач спортын мастер М.Өлзийханд шалгарлаа. Гуравдугаар байранд Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул спортын мастер н.Цэцэгмаа

 Дөрөвдүгээр байранд Дорнод аймгийн уугуул спортын дэд мастер н.Гандаваа шалгарч МУ-ын спортын мастер боллоо. Тавдугаар байранд Өмнөговь аймгийн уугуул МУ-ын мэргэн н.Баярмаа тус тус шалгарлаа.

Б.Номин 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш