Дээрх зурган дээр хамгийн наана зогсож байгаа охин 14 настай. Тэрээр гэр бүлийнхнийхээ нэгэн "уламжлалыг" эсэргүүцэж байна. Түүний дөрвөн эгч болон ээж нь бүгд хөхөө томруулах мэс засал хийлгэжээ.
Бритни Маршол сургууль дээрээ шаргуу хичээллэдэг бөгөөд их сургуульд орохыг хүсдэг. Ээж Чантол Маршол нь түүнд гадаад гоо үзэмждээ "анхаарал" хандуулахыг ятгаад дийлээгүй аж.
Есөн хүүхдийн ээж, 53 настай хатагтай Маршол бага охин нь зарим нэг зүйлийг ойлгох болоогүй үедээ байгаа гэж үзэж байна. Daily Mail сонинд мэдээлснээр Английн Киркби хэмээх жижиг хотод амьдардаг тэрээр бусад дөрвөн охиныхоо хамт силикон хөхтэй болохын тулд 50.000 фунт буюу 77000 доллар зарцуулжээ. Тэд үүгээрээ бахархдаг гэнэ.
Хатагтай Маршол 1996 оноос хойш дөрвөн удаа мэс засал хийлгэж, хөхнийхөө хэмжээг 34B-с 32GG болгож томруулжээ. Түүний охид болох 30 настай Эмма, 27 настай Терри, 26 настай Тара, 21 настай Риплей нар мөн л анх байснаасаа илүү том хөхтэй болцгоосон байна.
Гэвч бага охин Бритни хэлэхдээ "Би хөхөө томруулах талаар бодоход хэтэрхий залуу байна, би сургууль дээрээ шаргуу хичээллэхийг л хүсч байна, охид хүссэн зүйлээ л хийх хэрэгтэй, одоогоор мэс засалд ормооргүй байна, энэ талаар эгч нар, ээжтэйгээ олон удаа ярилцсан, тэдэнд шинэ хөх нь бусдын анхаарлыг татаж байгаа байдал машид таалагдаж байгаа, гэхдээ энэ нь миний хувьд чухал биш" гэжээ.
Харин хатагтай Маршол ярихдаа "Бритни одоогоор ёстой хүүхдээрээ байна, том хөхтэй болохыг хүсэхгүй байгаа, гэхдээ би охидоо сайн мэднэ, Бритни ч гэсэн тэднээс ялгараад байх зүйлгүй, тэр эгч нараа дуурайх болно" гэжээ.
Хатагтай Маршол аль хэдийн 50 гарч, эмээ болсон хэдий ч том хөх нь өөрийгөө залуу байдлаар мэдрэхэд тус болдог гэдгийг хэлжээ. Мөн тэрээр охидынхоо хамт шөнийн клубт очихоос татгалздаггүй гэнэ.
Эх сурвалж http://www.telegraph.co.uk/news