Бага насны хүүхдээр өвлийн цагт хурдан морь унуулах явдал тэвчишгүй хөдөлмөр хийлгэж байгаа хэлбэр мөн гэж хүүхдийн эрхийн байгууллагаас мэдэгдэл гаргасан тул Баянзүрх сумын уяачдын холбоо энэ жилийн цагаан сарын шинийн наймны уралдааны морьдыг том хүнээр унуулсан билээ.
Морины хүн морины хүүхдээс юугаараа ялгаатай нь энэ наадмаас тод харагдсан даа. Хүүхдийн гийнгоонд морь сэргэдэг бол том хүний гийнгоонд морь үргэдэг юм билээ. Тэд бүдүүн, сөөнгө голдуу, буруу хоолойгоор тэнхээ мэдэн орилохоор арга ч үгүй биз дээ.
Мэдээж хэрэг хүн нь мориндоо хүндэддэг юм билээ. Энэ байдлыг уяачдын холбоо мэдэж байсан тул газрын тэг дундаас морь эргүүлсэн юм. Гэтэл юу болсон гэж санана, жижиг биетэй хүмүүс маргаан гаргаад, ташуур гозолзуулж хашгичин, зодоон нүдээн гарах шахсан.
Сүүлдэж ирсэн тэд, уралдах ёстой газраасаа уралдаагүйгээс миний морь хүчээ нөөцөлж яваад хоцорсон л гэнэ, уяачдын холбоо бүдүүн Банигайг айргийн тавд оруулах гэж газрын хэмжээг зориуд багасгасан л гэнэ, их нас битгий хэл даага ч ийм газраас уралддаггүй, яасан монголоо алдсан мондинууд вэ л гэнэ. Сумын Засаг дарга морины хүмүүсийг цуглуулж ухуулж ярьж тайвшруулан, бүх моринд байны шагнал өгөхөөр болж байж маргааныг зогсоосон билээ.
Уралдааны замд ядарна, цангана, морь унахад бас зориг хэрэгтэй гэж үзсэн морины зарим хүн шил архи өвөртлөөд морддог юм билээ. Тэд уралдах замдаа хааяа нэг балгаж зориг нэмэхийн зэрэгцээ хавьдаа яваа хүнийг дуудаж архинаасаа балгуулж харагдсан. Энэ нь уралдаж яваа моринд халгаатайг хэлэх юун. Эзэн нь согтоод налихаар морь гуйвж дайван хурд саахад хүрдэг аж. Зарим морины хүмүүс архиндаа халаад уралдах ч яамай, нэмэх юм юу байна гэж ийш тийш бараачлах нь харагдана.
Ганган уяачид мөнгөн эмээл хазаартай морь унаж, өөрөө том том мөнгөн чимэгтэй суран бүс бүсэлж хэт хутга зүүсэн нь өөрийн зовлогоны хүнд дээр ачаа нэмсэн байна лээ. Хүүхдүүд бол өдийд зайдан унаад чавхдаж байгаа даа. Ядаж байхад морины хүн их гарын шүрэн толгойтой хөөргөө орхиод гарч болно оо доо.
Хамгийн муухай юм нь хэний морийг түрүүлүүлэх талаар гаргасан хуйвалдаан байлаа. Баянзүрх сумын уяачдын холбоо уралдааны морьдыг зөвхөн уяачид нь унана гэсэн шийдвэр гаргасан нь “Ашиглалтын лицензийг зөвхөн ашигт малтмалын хайгуул хийсэн компанид нь олгодог болно” гэж улстөрчид ярьж байгаагаас үүдэлтэй гэнэ.
Алдарт уяач Эрдэнэбат энэ удаагийн наадмаар зодог тайлж хурдан морьдоо зарна гэсэн цуу ярианы улмаас энэ наадмын хуйвалдаан гарчээ. Наадмын урьд өдөр уяачид, уяачдын холбооны гишүүд уяачдын галаар тойрч хүлгүүдийг шинжсэн аж. Алдарт уяач Батсүх, Тогтохням, Баярнэмэх, Базарсамьяа нарын уясан хүлгүүд өнгөтэй байна, энэ наадамд түрүү булаалдах байх гэж тэд үзжээ.
Тэгээд уяач нартай нь нэгбүрчлэн уулзаж, “Энэ наадмаар Эрдэнэбат уяач зодог тайлна, хөөрхий минь арав гаруй жил улс хувьсгалын болон цагаан сарын наадамд уясан хүлгүүд нь түрүүлсэн, сүүлийн хоёр гурван жилд айргийн тавд багтахтай үгүйтэй боллоо, сүүлчийн наадам юм, түрүүг нь өгөөд санаа амар зодгийг нь тайлуулья” гэсэн аж.
Алдарт уяачдын хоёр нь “За яршиг, тэгж моринд хутаг суулгасан дор бол уралдахаа болье” гээд сойсон хүлгээ ижил сүрэгт нь нийлүүлсэн гэлцэнэ. Алдарт уяач Баярнэмэх, Базарсамьяа хоёр уралдах нь уралдсан, харин барианд орохын өмнө мориныхоо амыг татаж Эрдэнэбат уяачийн морийг түрүүлүүлсэн аж. Үнэн хэрэгтээ тэр хоёр маань бүр мориноосоо буугаад замаас гарч морь харсан хэрэг шүү дээ. Мөн ч тайван уралдаж байгаа биз.
Морины хүн гэж иймэрхүү л юм байдаг юм байна. Сумын уяачдын холбоо: “Хүүхдээр морь унуулахгүй байх гэдэг бүтэшгүй юм байна. Харин хүүхэд бүрт төмөр малгай өмсүүлж, сайн дулаалахын зэрэгцээ морь бүрийг хариуцсан нэг мотоцикл явуулж байхаар шийдвэрлэлээ” гэсэн албан бичгийг аймгийн “Хүүхдийн төлөө төв”-д ирүүлсэн байна.
Харин алдарт уяач Эрдэнэбат орон нутгийн сонины сурвалжлагчийн асуултад хариу өгөхдөө: “Намайг энэ наадмаар зодог тайлна гэж хэн хэлсэн юм бэ? Би л лав хэлээгүй, би цаашдаа ч үзнэ, уяна, уралдана. Их Монгол улс байгуулагдсаны найман зуун жилийн ойн наадамд түрүүлэх бодолтой байгаа. Энэ хавар эртнээс бэлтгэлээ базаана” гэсэн байна лээ.
Ц.Ганбаатар