logo
Н.Энхбаярыг шүүх хурал 18-нд болно

Н.Энхбаярыг шүүх хурал 18-нд болно

2012/07/16
МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал энэ сарын 18-нд буюу ирэх лхагва гаригт Сүхбаатар дүүргийн шүүхэд товлогдсон билээ. Түүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүх хурлыг хийхээр өмнө нь хэд хэдэн удаа товлосон ч бие муу, өмгөөлөгчөөс татгалзсан, сольсон гэх үндэслэлээр хойшлуулсан юм. Ингэснээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал гурвантаа зарлагдаад байна. Шүүх хуралдаан энэ удаад дахин хойшлогдохгүй, түүнийг гэм буруутай хэмээн үзвэл эд хөрөнгийг нь хураах, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох. Эс бөгөөс таваас дээш жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх заалттай ажээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан хүндэвтэр зүйл ангиар буруутгаад буй юм.

Г.Дарь 
News.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш