logo
Агуйн эзэд

Агуйн эзэд

2012/07/16

Түүхийн хэмжүүрээр бол балар эрт, геологийн хэмжүүрээр бол дөнгөж саяхан хүн төрөлхтөн агуйд амьдарч байв. Халуун нар, хүйтэн жавраас хоргодох, араатан амьтдаас нуугдах газар нь эртний хүмүүсийн хувьд агуй байж. Техник технологи хөгжин, аж үйлдвэржсэн орчин үед ч агуйд амьдрагчид (троглодит) байсаар.

Далайн давалгааны улмаас үүссэн эргийг нүхлэн өөртөө “ордон” барьж, түүнийгээ улам сайжруулан тохижуулсан хүний тухай Ж.Вернийн “Нууцат арал” романд өгүүлдэг. Эртний хүмүүс шавар, элс, шохойн чулуун эрэг, уулыг нүхлэн дотор нь амьдардаг байжээ. Хүмүүс иргэншиж, хот, тосгод бий болсон ч агуйд амьдрагчид орон гэрээ ямар ч хана хэрмээс илүү бат бэх, найдвартай хэмээн үздэг.

АРИУН АГУЙ

Газар дорх ертөнц, тэнд амьдардаг бурхдын тухай домог олон бий. Нөгөө ертөнцтэй ойрхон байх, даяанчлахыг хүссэн хүмүүс эрт цагт газар доогуур сүм байгуулдаг байж. Дэлхийн хамгийн том агуйн сүм Этиопын умард хэсэгт оршдог. Далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөрт орших уг сүмийг XII зуунд Лалибела хаан байгуулсан түүхтэй. Ягаавтар өнгийн хадан цохиог сийлэн барьсан 11 сүмийн хамгийн өндөр нь 12 метр. Украины Крымийн хойгт х а дан хавцлыг нүхлэн байгуулсан Гэ гээн Климентийн сүм байдаг.


Байгалийн орон сууц хэмээн нэрлэж болох агуйд амьдрахад тавилга бараг хэрэггүй. Шаардлагатай ор, ширээ, тавиур зэргийг агуйн хана, шалыг нүхлэн гаргаж болно. Агуйн сүмийн хананд харин хээ угалз сийлэх нь бий. Агуй, хадан хавцлыг ашиглан байгуулсан сүмийг дагаад мөргөлчдийн, ном логчдын амьдрах сууц байдаг. Энэ мөн л хавцал, уул нүхэлсэн агуйнууд. Энэтхэгийн Ма хараштра мужид орших Ажанта хэ мээх чулуун сүм 29 агуйгаас бүрд дэг. Хятадын Дуньхуаны баянб үр дээс холгүй орших Мянган Буд дагийн агуй Цяньфодун нь өвөр мөц хийцтэй, алдартай чулуун сү мүүдийн нэг юм. АНУын баруун өм нөд мужуудад байдаг чулуу, агуйн сууцууд бол пуэблоиндиануудын гэр орон байжээ.

НҮХЭН ТОСГОД

Туркийн Каппадоки, Тунисийн Матмата хотод газар доогуур орших, эсвэл уул нүхлэн амьдардаг хүмүүсийн бүхэл бүтэн тосгон бий. Хоёр хаалгатай, голдоо зочны өрөөтэй агуйнуудад Кап падокийн иргэд амьдардаг бол мат матачууд хадан хавцлыг нүхлэн шат тавьсан байдаг аж. Матматачуудын зочдын өрөө голдуу 10:12 метрийн хэмжээтэй байдаг бол, унтлага, гал тогооны өрөө нь арай жижиг гэнэ. Хар тивийн Бандиагарын нуруунд оршин суудаг хүмүүс ч агуйд амьдардаг. Мали улсын газар нутагт 200 км орчим үргэлжлэх энэ нурууны агуйд хүмүүс МЭӨ үеэс амьдарч эхэл жээ. Нүүдэлчин омгууд эхлээд талийгаачдыг бунхлах зорилгоор уул нүхэлж, агуй гаргасан бөгөөд аажмаар орон сууц болгосон гэдэг.


Манай дэлхийн хамгийн хөгшин тивд ч агуйд амьдрагчид буй. Барилга барихад зориулагдсан боржин чулуу олборлогчид өндөр, сэрвэй хад, агуйд гэр бүлээрээ байрладаг. Францын Луара голын эрэг дагуу иймэрхүү тосгон олон байдгаас хамгийн алдартай нь Брезегийн цайз юм. Эртний хүмүүсийн амь дарч байсан агуйг XI зуунд цайз болгон өөрчилсөн түүх тэй. Газрын хөрснөөс доош 20 метр гүн орших энэ цайзад цэргийн хуаран ч бий. Европын хамгийн алдартай агуйн хот бол Италийн өмнөд хэсэгт орших Матера билээ. 9000 жилийн турш агуйд амьдарч буй матерачууд олон зуун жилийн өмнөх шигээ амьдардаг. Библийн сэдэвтэй киноны зураг авахаар тийш очсон нэгэн найруулагч “Матерт амьд хүмүүсийн дээр үхэг сэд нь оршдог” хэмээн бичжээ. 1950-иад онд хотын оршин суугчдын дийлэнхийг байшинд оруулсан ч агуйд амьдрахыг илүүд үзсэн хүн цөөнгүй үлдсэн аж.


ТӨГСГӨЛД НЬ

Агуйн оршин суугчдын амьдралын хэв маяг сүүлийн 50 жилд нэлээд өөрчлөгдөж буй. Дэлхийн II дайны дараа тэд өөрсдийн амьдралыг хотынхонтой харьцуулах нь нэмэгджээ. Хэдийгээр халуун ус, цахилгаан байхгүй гэхчилэн тав тух муутай ч агуйд амьдрахын давуу тал олон байдаг гэнэ. Дэлбэрэлт, бөмбөгдөлт боллоо гэхэд их хотын өндөр барилгуудаас илүү найдвартай. Мөн даяаршсан ертөнцөд устаж үгүй болох дээрээ тулаад буй агуйн амьдралын хэв маяг жуулчдыг их татдаг. Каппадоки, Матера, Матматаг зорьсон мянга мянган жуулчны ачаар агуйд амьдрагсад хоол, хувцас гээд хамгийн наад захын хэрэглээгээ хангах мөнгө олно. Их хотын хүмүүстэй харьцуулбал тэдний хэрэглээ бага, түүндээ ч сэтгэл хангалуун.

Х.ОД

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш