Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони улс төрд эргэн ирэхээр шийджээ. Тэр ч байтугай 2013 онд болох сонгуульд өрсөлдөж, Ерөнхий сайдын сэнтийд дахин суух төлөвлөгөөтэй байгаа аж. “Ройтерс” агентлаг өчигдөр энэ талаар мэдээллээ.
С.Берлусконигийн толгойлдог “Эрх чөлөөт ард түмэн” фракцын лидерүүдийн нэг Фабрицио Чиккито Ерөнхий сайд асныг суудалдаа эргэж очихын төлөө өрсөлдөнө гэсэн мэдпээллийг албан ёсоор мэдэгдсэний дагуу уг мэдээлэл цацагджээ.
Улс төрийн нам, лидер улс төрчдийн нэр хүндийг тогтоох санал асуулгад одоогийн лидер Анжелино Альфано маш муу үр дүн үзүүлсэн нь Сильвиог ийм шийдвэр гаргах хүчин шалтгаан болсон гэж Италийн хэвлэлүүд бичиж байна. С.Берлускони нь Италийн Ерөнхий сайдаар гурван удлаа сонгогдон ажиллаж байсан юм.
Х.Сайхан /www.mminfo.mn/