МАХН-МҮАН-ын “Шударга ёс ”эвсэл хамтарсан Засгийн газар байгуулах саналыг АН-аас тавибал хүлээн авахад бэлэн байна гэж УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Д.Тэрбишдагва, бүлгийн дэд дарга Н.Батцэрэг нар мэдэгдлээ.
Тэрбээр “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Д.Тэрбишдагва, АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа өчигдөр илэхийлснийг албан ёсны мэдэгдэл гэж ойлгож байна. Ийм учраас манай эвсэл энэ саналыг хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн байна. Мэдээж энэ талаар гэрээ хэлэлцээ хийнэ. Ажлын хэсэг байгуулна. Бид ажлын хэсгээ байгуулахаар бэлдэж байна гэлээ.
Мөн бүлгийн дэд дарга Н.Батцэрэг, манай сонгогчид шинэ Засгийн газрыг хүлээж байна. Монголын олон нийтэд өнгөрсөн 4 жилд үзэгдэл болоод өнгөрсөн шиг манантсан хэлбэрийн Засгийн газар гарах вий гэсэн болгоомжлол байгаа. Бид Засгийн газарт орж ажиллахдаа нийгэм, эдийн засгийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах болно гэсэн юм.
БНар