АНУ-ын нутаг дэвсгэрийн тэн хагаст тогтоод байгаа хэт халуунаас болж дор хаяж 42 хүн амь үрэгдээд байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан болон бямба гаригуудад хэт халуун боломжтой гэсэн бүхий л дээд амжилтыг эвдсэн талаар мэдээлж байгаа юм. Өнөөдрөөс эхлээд агаарын хэм буух хандлагатай байгаа хэдий ч хүчтэй шуурга дэгдэнэ хэмээн цаг уурчид анхааруулжээ.
АНУ-ын ихэнх нутаг дэвсгэр дээр цахилгаан хангамж тасалдаад байгаа юм.
Тиймээс агааржуулагч ажиллуулах боломжгүй болжээ. Ихэнх амь үрэгдсэн хүмүүс нь өндөр настнууд байна. Чикагод 10 хүн, Виржини болон Мэрилендэд 20 хүн, мөн бусад мужуудад ч олон хүн амь үрэгджээ. Индиана мужид эцэг эх нь дөрвөн настай охиноо машин дотор түгжээд орхисон учир нас барсан эмгэнэлтэй явдал гарсан байна.
Өнгөрсөн бямба гаригт Вашингтон мужид л гэхэд Целсийн 41 хэм хүртэл халсан бол Миссури болон Сент Луис мужуудад бүр 46-д хүрчээ. Цагаан ордныг үзэж явсан жуулчин “тамд ч ийм халуун байдаггүй байх” гэж дуу алдсан байна.