logo
С.Сэрчмааг Их аваргын аав хүлээн зөвшөөрөхгүй бололтой

С.Сэрчмааг Их аваргын аав хүлээн зөвшөөрөхгүй бололтой

2012/07/16
Нэг үе залуучуудын хайрыг булааж Монголын хамгийн царайлаг дуучинаар тодорч байсан дуучин Сэрчмаа уран бүтээлдээ анхаараад тун чиг завгүй байгаа бололтой. Өвөр Монголын иргэнтэй гэр бүлж хөөрхөн охинтой болсон тэдний амьдрал удаан оршин тогтнолгүйгээр хоёр тийш болсон. Дуучин бүсгүй маань саяхан телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Би та нараас юугаа нуухав. Би нөхрөөсөө салсан. Тэр хүн бид хоёр, хоёр өөр орчин, өөр өөр ёс заншилтай болохоор ойлголцож чадаагүй. Тийм болохоор өөр өөрсдийн амьдралаараа амьдрахаар шийдсэн” гэж хэлэн нэгэнт хил дамнасан хайр үгүй болсоныг зарласан. Гэтэл саяхнаас түүнийг Сумогийн 69 дэхь их аварга М.Даваажаргалтай хайр сэтгэлийн холбоотой болсон гэж шуугих болсон. Их аварга Япон бүсгүйтэй гэрлэж хоёр хүүхдийн аав болсон ч одоо эхнэр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа гэнэ. Олны үг ортой гэж үнэн бололтой. Их аварга дуучин бүсгүй хоёрын хайр дурлалын романсийг эсэргүүцэж байгаа цорын ганц хүн нь Дархан аварга Ж.Мөнхбат гэнэ. Тэрбээр аралын Японд байгаа хүү рүүгээ байн, байн утас цохиж эхнэр хүүхдийн асуудлаар хэл ам татлахгүй байхыг анхааруулжээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш