Энэ жилийн үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд Монголын Залуучуудын холбооноос санаачлан “ Жиргээ” хар азаргыг залуусын нэр дээр уралдуулсан . “ Жиргээ” хэмээн нэрлэгдэх хар азарганы нэрийг цахим ертөнцийн залуучууд Twitter –ийн билэгдэл болгож өгсөн юм байна. Залуусыг төлөөлөн торгон жолоогоо өргөсөн “Жиргээ” хар азарга 13-т давхиж наадамчин олныг баясгасан бөгөөд Монгол улсын тод манлай , алдарт уяач Д.Ононгийн галын залуу уяач С.Эрдэнэбатын уясан хар азарга гэдгээрээ наадамчин олны анхаарлыг нилээдгүй татаж байсан гэдгийг дуулгая. Ирэх жилүүдийн наадмаар ч гэсэн залуучууд бидний өмнөөс хурдан шандаст хүлэг тоосоо өргөсөөр байх нь ээ .