Монголын Залуучуудын холбоо энэ жил анх удаа “ Хүй долоо худаг “ –ийн дэнжид наадамчин олон залууст зориулан өргөө цагаан гэрийг босгосон . Уг гэр наадмын өдрүүдээр олны хөлд дарагдаж , шагналын хураар бялхсан юм . Ингээд Монголын Залуучуудын холбооны нэрэмжит шагналаар шагнагдсан салбар шилдэг төлөөлөлүүдээс танилцуулья .
Монголын Залуучуудын нэр хүндийг өргөж урлаг , спорт , сэтгүүл зүй, сошил медиа, боловсрол зэрэг салбарт амжилт гаргаж байгаа дараах залуучуудыг МЗХ-ны “Тэргүүний залуу алтан медаль” -аар шагнасан . Олимпийн аварга , МУ-ын Хөдөлмөрийн баатар Э. Бадар –Ууган , МУ-ын гавьяат жүжигчин Д. Алтанхуяг , Дуучин Д. Лхагва , UBS телевизийн хөтлөгч П. Одгэрэл , ММ агентлагийн Ерөнхий редактор Д. Оргил , МУИС-ийн багш Ц. Жамьянсүрэн , топ модель Г. Уранцэцэг , дэлхийг тойрон аялсан Ж. Золбаяр, дуучин Г. Эрдэнэтунгалаг , дуучин Г. Батцэнгэл , нийтлэлч Г. Анхбаяр , Д. Боролзой , ОУ-ын хэмжээний мастер мото спортын тамирчин Э. Халиунболд , залуу уяач С. Эрдэнэбат нарыг тус тус шагнасан .
Харин МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” алтан медиалиар A sound хамтлагийнхан , ТВ коктейл хамтлагийн гишүүд , найруулагч Б. Чингүүн ОУ-ын хэмжээний мастер мото спортын тамирчин Х. Тэмүүжин , INET сайтын гэрэл зурагчин Б. Бямба-Очир , MN 25 телевизийн хөтлөгч Г. Оюун – Эрдэнэ нар тус тус шагнагдсан юм .
Мөн энэ үеэр Монголын хүүхэд залуучуудын хөгжил, ардын уламжлалт арга ухааныг залуу хойч үедээ өвлүүлэх үйлдсэд хувь нэмэр оруулж байгаа МУ-ын тод манлай уяач Д. Онон , МУ-ын алдарт уяач Ж. Дамдин , МУ-ын алдарт уяач Д. Цэнд – Аюуш , МУ-ын Заан Д. Бумбаяр нарыг МЗХ-ны “ Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдэгээр шагнасан юм .
Эдгээр салбар салбарын шилдэг төлөөлөл болсон залуучууд зөвхөн шагнуулаад өнгөрөх биш цаашид “ Монголын залуучуудын холбоо”- той хамтран залуусын сайн сайхны төлөө нэгдэн ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийлж байсан. Мөн тэд Хүй долоо худагийн дэнжид цугласан залуустай зургаа татуулан хөгжилтэй яриа өрнүүлж баяр наадмын нэгэн чимэг болсон юм.