Монголын Залуучуудын Холбоо жил бүр Үндэсний их баяр наадмаар тав давж улсын начны болзол хангасан хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг сайхан уламжлалтай билээ. Өмнөх жилүүдэд Макс Д. Ганбаатарын уяаны даагыг бэлэглэдэг байсан бол энэ жил МУ-ын тод манлай, алдарт уяач Д. Ононгийн галын хурдан удмын даага байсан гэдгээрээ онцлог байсан юм. Тус даагыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар "Сүлд" спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээ, Үйзэн тал ХК-ний бөх Б. Сугаржаргалд Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч А. Мөнхбат гардуулан өгсөн . Б. Сугаржаргал 1989 оны 12-р сарын 10 – ны өдөр төрсөн дөнгөж 23 настай залуу бөх юм. Түүнийг Монгол хүлгийн босоо хийморь тэтгэх болтугай .