logo
Д.Тэрбишдагва хуушууранд оочерлож наадав

Д.Тэрбишдагва хуушууранд оочерлож наадав

2012/07/17
МАН-аас гарч, МАХН-д шадарлах болсон Д.Тэрбишдагва гишүүн баяр наадмаар эхнэр хөвгүүдтэйгээ өнгө дагуу Монгол дээлээрээ ижилсэн Төв цэнгэлдэхийг гороолж, хуушуурын оочерын тоосонд дарагдаж наадав. Тэрээр баяр наадмын нээлт үзчихээд эрийн гурван наадмын зоог “хуушуур” амтлах гээд цэнгэлдэхийг хоёр, гурав тойроод амжилт олоогүй гэнэ. Тэгээд хөлсөө дуслуулан байж арай хүн хөл багатай нэгэн асарт гэр бүлтэйгээ тухлав. Эрхэм гишүүнд “тос ихтэй тиймхэн л амттай юм байна” гэх зөвлөгөө өгсөн иргэнд тэрээр “хуушуур л идэж байвал ямар ч байсан яахав” гэсээр оочерлож харагдсан. Хагас цаг дугаарлаж байж, тос нь гоожсон таван хуушуурын ард гарчихаад “сайхан наадлаа” хэмээсээр баяртай нь аргагүй явж одов. Д.Тэрбишдагва гишүүнтэй хуушуурын өрсөлдөөнд оролцсон наадамчид жинхэнэ хээгүй монгол “түшмэл” байна даа хэмээн хүндэтгэл магтаалыг харамгүй хайрласаар үлджээ.
Э.Болор  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш