logo
БНАСАУ-ын Армийн командлагч өвчний учир огцорлоо

БНАСАУ-ын Армийн командлагч өвчний учир огцорлоо

2012/07/17
БНАСАУ-ын Армийн Жанжин штабын дарга Ли Ен Хог эрх баригч намын шийдвэрээр өвчний учир огцруулсан байна. Хойд Солонгос улсын мэдээллийн Төв агентлаг энэ тухай мэдээлжээ. Ли Ен Хо бас бусад бүх албан тушаалаасаа салсан байна. Тэрээр Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны тэргүүлэгч гишүүн, намын цэргийн төв хорооны тэргүүний орлогч байсан юм. Ли Ен Хо нь БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ы-нын ойрын хүрээний хүн байсан юм. Өнгөрсөн оны сүүлчээр Ким Чен Ирийг нас барсны дараа засгийн эрхийг авахад нь Ким Чен Ынд тусалсан гол хүн гэж түүнийг үздэг юм. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш