logo
“Шударга ёс” эвсэл Э.Батшугар, Г.Шийлэгдамба нарыг Засгийн Газарт оруулна

“Шударга ёс” эвсэл Э.Батшугар, Г.Шийлэгдамба нарыг Засгийн Газарт оруулна

2012/07/17
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл эвслийн Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулах хүмүүсээ тодруулжээ. Тухайлбал, МАХН-ынхан Г.Шийлэгдамба, Н.Энхбаярын зөвлөх Б.Тулга, Ч.Чимидсүрэн, МАХН-ын дэргэдэх Залуучуудын холбооны тэргүүн А.Энхболд, Э.Батшугар, хуульч Э.Эрдэнэжамъян, МҮАН-ын дэд дарга Б.Цогтгэрэл нарыг оруулахаар болсон байна. Түүнчлэн 42 агентлагийн 30 хувьд нь өөрийнхөө шинэ залуу боловсон хүчнээ оруулахаар болсон гэнэ. Агентлагын даргаар Б.Анхныбаяр, Л.Батсайхан, Б.Туяа, Б.Санчир, М.Ангараг зэрэг залуу сэхээтнүүдээ оруулахаар ярилцаж байгаа аж.

“2012 оны УИХ-ын сонгуульд “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” 11 суудал авснаар МАН-ыг засгийн газрын бүрэлдэхүүнээс шахаж манлайлагч байр сууринаас нь түлхсэн. МУ-ын төрд олон жилийн турш олонх байж ирсэн МАН гэнэт ингэж шалдаа буусанд үнэндээ гайхах хүн байгаагүй. Учир нь, тус намд үндэсний хэмжээний сэхээтэн, улсаа удирдаад залаад аваад явчих хүн байхгүй. Корпорацын захирал, алт, нүүрсний магнатуудын хүүхдүүдийн дунд албан тушаалын, сайдын суудлын дуудлага худалдааг зарлан явуулж, намдаа хамгийн их мөнгө хандивласан хүнийг дээгүүр суулгаж эхэлснээс хойш тус нам олон түмний дунд үнэ хүндгүй болж эхэлсэн. Боловсролтой сэхээтнүүдээ жийж, баячуулын хүүхдүүдээр эгнээгээ тэлснээрээ тус нам уруудлаа. Харин МАХН-ынхан чадварлаг боловсон хүчнүүдээ дээш нь татаж боловсон хүчнээ бэхжүүлж байна” хэмээн МАХН-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш