АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаас гаргасан шийдвэрүүдтэй холбогдуулж, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Энхболд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
АН-ын дарга, Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Алтанхуяг:
-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийг яамыг салгаж, хоёр тусдаа яам байгуулна гэж танай нам ярьж байсан. Одоо тэгтэл Хууль зүй, дотоод хэргийн яамыг салгах асуудал хөндөгдөх боллоо. Яамдыг ингэж олшруулах бодлого бариад байгаагийн цаад шалтгаан нь юу байна вэ?
-Ямар ч байсан УИХ-ыг эхлээд эмхэлж байгуулна. УИХ-ын дарга, дэд дарга, байнгын хороодыг байгуулна. Дараагаар нь Засгийн газрын асуудлыг ярьж, Ерөнхий сайдаа томилно. Тэр үед яамд ямар байх вэ гэдгийг ярина. Тэгээд дараа нь бүрэлдэхүүн буюу сайд нараа оруулна. Монгол Улсын хувьд иргэдээ ажилтай орлоготой болгох нь хамгийн эхний асуудал учраас манай Ардчилсан нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Хөдөлмөрийн яамыг тусад нь байгуулна гэж тусгасан. Түүнийгээ хэрэгжүүлнэ. Хууль зүй, дотоод хэргийн яамны тухайд хоёр өөр төрлийн чиг үүрэг нийлчихсэн байгаа. Бид энэ дээр Хууль зүйн яамыг хуулийн чиглэлд нь түлхүү анхаардаг, хүний эрхийг дээдэлдэг байхаар тусад нь байгуулах бодлого барьж ажиллана. Засгийн газрын үйл ажиллагааг дотор нь харж байхад салгаж, тодорхой чиг үүргээр нь ажиллуулахаар яам байдаг. Нөгөө талаар Монгол Улсын эдийн засаг урьд урьдынхаас том болсон. Гэтэл Эрдэс баялаг, эрчим хүчний яам гэсэн хоёр том салбарын асуудлыг хариуцсан нэг яам байх жишээтэй. Үүнээс болж ажил цалгарддаг зүйл байгаа. Үүнийг бас ярилцах шаардлага тулгарна гэж бодож байна.
УИХ-ын гишүүн, УИХ-ын даргад нэр дэвшигч З.Энхболд:
-УИХ дахь байнгын хороо нэмэгдэх үү? Байнгын хороо болон дэд хороодын дарга нарыг сонгохдоо хамтарч Засгийн газар байгуулсан нам, эвслийнхнээс оруулах уу?
-УИХ бүтэц уламжлалаа хадгалах ёстой. Байнгын хороодын тоо нэг их нэмэгдээд байдаггүй. Өргөдөл гомдлын байнгын хороо байгуулах тухай манай намын мөрийн хөтөлбөрт туссан. Тэр байгуулагдаж 8 байнгын хороотой болно.
Засгийн газарт хамрагдаж байгаа бусад нам, эвслийнхэнтэйгээ байнгын хороо, дэд хорооны удирдлагыг хувааж зохицож явах шаардлага байгаа.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-АН-ын бүлгээр бусад нам эвсэлтэй эвсэх асуудлыг эцсийн байдлаар шийднэ гэсэн үг үү?
-АН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг нам эвсэлтэй зөвшилцөх, гэрээ хийх үйл ажиллагааг зохион байгуулна. Эцсийн байдлаар хэлэлцсэн гэрээ хэлцлийн асуудлыг батлах эрх нь ҮЗХ-нд үлдсэн гэж ойлгож болно.
-МАН-тай эвсэх боломж байна гэж үзэж болох уу?
-МАН-аас хамтрах тухай саналыг албан ёсоор тавиагүй. “Шударга ёс” эвслээс гадна ИЗНН болон бие даагчдаас эвсэх саналаа илэрхийлсэн.
-Дараагийн ҮЗХ хэзээ хуралдах вэ?
-АН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгээс эцсийн байдлаар бусад нам эвсэлтэй хамтран ажиллах гэрээний төсөл гарсны дараа ҮЗХ хуралдаж шийдвэрээ гаргана. Тэр товыг урьдчилж хэлэх боломжгүй.
-Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга хэзээ томилогдох вэ?
-Дараагийн ҮЗХ-ны хурлаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгогдоно.
Ш.Эрдэнэ
Эх сурвалж: "Монцамэ"