2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүн зарим нэгэн хүнд «санаанд ч оромгүй явдал» гэдэг шиг зүйл болжээ. Магадгүй, мөнгөтэй нь аархаж, мөнгөгүй нь гутарсан гэхээс илүү өдрийн од шиг сонин содон үзэгдлээр дүүрэн болж өнгөрсөн. Түүний тод жишээ нь УИХ-ын гишүүн Н.Баянсэлэнгэ хэмээх бүсгүй. Намын жагсаалтаар дээгүүрт бичигдсэний буянаар УИХ-ын гишүүн болж, төр түшилцэх болсонд маш олон хүн гайхаж байсны нэг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр юм гэнэ.
Учир нь дарга Н.Энхбаярыгаа хуурай өлсгөлөн зарлаж, эмнэлэгт хэвтэх зуур МАХН-ынхан СЕХ-нд 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ нэрсийг өгөх болжээ.
Энэ үеэр чоно борооноор гэгчээр Н.Баянсэлэнгийн нэр намын жагсаалтын дээгүүрт заларсан юм байх. Үүнийг нь хуурай өлсгөлөн зарлаад улстөрчидтэй нэгийгээ үзэж, нэхийгээ уралцаж явсан МАХН-ын дарга Н.Энхбаяр анзаарах ч сөхөөгүй байсан юмсанж.
Тиймдээ л сонгуулийн дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр «Үгүй ээ, энэ З.Баянсэлэнгийн нэр ямар дээгүүр бичигдсэн юм бэ» хэмээн шогширч, шоконд орсон гэдэг. Ёстой л аз гэдэг энэ дээ.
Эх сурвалж: "Өглөөний сонин"