logo
Жагсаалтанд ороогүй зүйлийг эцэг, эхээс нэхэх ёсгүй

Жагсаалтанд ороогүй зүйлийг эцэг, эхээс нэхэх ёсгүй

2012/07/17
БСШУ-ы сайдын 2004 оны тушаалаар батлагдсан “Нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэх сургалтын болон ариун цэврийн хэрэгслийн жагсаалт”-ыг 21 аймаг, нийслэлийн цэцэрлэгийн баш, арга зүйч, боловсрол соёлын газрын мэргэжилтнүүдийн саналыг тусган шинэчилжээ.
 “Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт” шинээр батлагдан хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан уг жагсаалтад тосон харандаа, харандаа үзүүрлэгч зэрэг хэрэглэгдэхүүнийг нэмж, дэвтэр, скочийг хассан байна. Жил бүр уг жагсаалтад орсон хичээлийн болон ариун цэврийн хэрэгслийг цэцэрлэгийн багш нар авахдаа эцэг эхэд хүндрэл учруулах, жагсаалтад ороогүй зүйлийг нэхэх тохиолдол гардаг байсан. Түүнчлэн эцэг эхчүүдийн зүгээс чанарын шаардлага хангахгүй, хүүхдийн биед сөрөг нөлөө бүхий хэрэгсэл өгөх зэрэг асуудал байнга үүсдэг. Тиймээс чанарын шаардлагыг ч тодорхой тусгажээ.

Д.Догсмаа
Эх сурвалж: "Монцамэ" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш