logo
Шөнөжин хуралдсан

Шөнөжин хуралдсан

2012/07/18
АН-ын удирдлагууд болон МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн удирдах зөвлөл шөнөжин хуралджээ. Өмнө нь яригдаж байснаас гадна ИЗНН, бие даагч нар Засгийн Газарт орж, хамтран ажиллахаар болсон тул сайдын суудлыг хэрхэн хувиарлах асуудал хүчтэй үүссэн байна.
АН-ын зүгээс ИЗНН-д 1, бие даагч нарын нэг буюу Ц.Даваасүрэнд 1, МАХН,МҮАН-ын "Шударга ёс" эвсэлд 4 яам санал болгожээ.
Харин уг саналд "Шударга ёс" эвсэл шүүмжлэлтэй хандсан бөгөөд өөрт оногдсон яамаа 5 болгох, чингэхдээ М.Энхсайханыг заавал сайд болгох, бүр шадар сайд байвал зүгээр байна гэсэн санал тавьсан байна.
"Бялуу" хүртэх хүн олон болж буйтай холбогдуулан Нийгмийн Хамгаалал, хөдөлмөрийн яам, Хууль зүй, дотоод Хэргийн Яам, Эрдэс баялаг, Эрчим Хүчний Яам гэсэн гурван яамыг тус тус хоёр салгахаар болсон аж. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш