Өнгөрсөн долоо хоногт Хятадын өмнөд нутгаар орсон бороонд хоёр сая гаруй хүн хэлмэгдээд байна. Гуйжоу мужийн 44 хошууг хамарсан их устай бороо 11 хүний аминд хүрчээ. Өөр гурван хүн сураггүй алга болсонд тооцогдож байна. Гуйжоу муж байгалийн гамшигт бусдаас илүүтэй нэрвэгджээ. Энд нэг сая 100 мянган хүн үерт автсан байдалд байна. Хунань мужид 175 хошуунд оршин суудаг 750 мянган хүний хэвийн амьдрал алдагдаад байгаа аж.
Хөдөө аж ахуйн эдэлбэр газарт ноцтой их хохирол учирч 410 сууц эвдэрч гэмтжээ. Зянси мужид гамшиг 168 мянган хүнд нүүрлээд байна. Харин Аньхой мужид үер буухаас сэргийлэн 240 усан сангийн усыг хэсэгчлэн буулгах тушаал өгчээ. Орон нутгийн эрх баригчдыг эргээсээ халж буй гол мөрний ус түгшээж байгаа аж. Гол мөрний усны түвшин аюулгүйн хэмжээг давсан байна.
Байгалийн гамшиг болсон бүх бүс нутагт цахилгаан хангамж болон тээвэр харилцаанд хүндрэл үүсчээ. Хятадын нийт найман мужид байгалийн гамшиг нүүрлээд байна. Шинжаан-Уйгурын өөртөө засах орноос гадна Юньнань, Хубэй зэрэг найман том бүс нутаг усанд автжээ. Зөвхөн долдугаар сарын 15-нд энд бүтэн нэг сарын тунадас унасан байна.
З.Амгалан
Эх сурвалж: "Монцамэ"