Чоно харсан хүн өөрийгөө азтайд тооцдог бол агнасан хүн хийморьтой байгаадаа баярладаг. Монгол орон бол чоно элбэгтэй. "Малын дайсан чоно" гэж нэрлэж ирээд л жилийн жил хэдэн зуугаар нь намнаад л байдаг. Гэтэл чонын тоо толгой тийм ч амархан цөөрч мэдрэгддэггүй. Яагаад гэвэл тэр амьтан нэг удаа төллөхдөө долоо, найман бэлтрэг гаргадаг. Тэгээд ч өнөө үед бэлтрэг суйлдаг анчин гэж үгүй болсон цаг.
Монгол оронд газар усны нэрээс эхлээд чонын нэртэй холбоотой олон жишээ баримт бий. Чоно хайрхан уул, Чоно харайх гол, Чоно гол, Чонын хөтөл гэх мэтээр нэрлэж болно. Бас "Чонон саарал" нэртэй морь байх жишээтэй. Мөн Сэлэнгэ аймгийн харъяат улсын арслан "Боохой" Данзан гэж бөх байсан. Тэрлэн Говь-Алтай аймагт аймгийн арслан цолтой Чонохүү гэж сайн бөх байдаг. Энэ бүхэн бол цөмөөрөө л билэгдлийн чанартай төдийгүй чоныг дээдэлж хүндэтгэж өгсөн нэр болой. Эрчүүд чонын шагайг дээдэлж, түлхүүрийнхээ оосорт хийх дуртай байдаг нь бас чоныг дээдэлж, хийморь лүндээгээ сэргээж байгаа нэг хэлбэр.
Д.Сэрээтэр
МОНЦАМЭ