logo
Нефтийн үнэ өсчээ

Нефтийн үнэ өсчээ

2012/07/18
АНУ-ын нөөцийн хэмжээний талаар мэдээлэл хийхийн өмнө торх нефтийн үнэ өссөн байдлаар дэлхийн барааны зах зээлүүд арилжаагаа эхэлжээ.
  Лондоны бирж дээр Brent маркийн торх нефтийн холимог 0,23 доллароор өсч, 103,6 доллар болсон байна. Харин WTI маркийн хөнгөн торх нефтийн үнэ 17 центээр өсч, 88,6 доллар болжээ.
Америкийн нефтийн институт тус улсын энэ түүхий эдийн нөөцийн хэмжээний талаарх мэдээллээ маргааш нийтлэх юм. Үүний дараа АНУ-ын Эрчим хүчний яам мэдээллээ өгнө. Үзүүлэлт буурсан байна гэж шинжээчид үзэж байгаа ажээ.
З.Амгалан 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш