Дэлхийн хэмжээнд интернет хэрэглэгчдийн хамгийн их сонгодог мэйл үйлчилгээний Yahoo сайт хакеруудын довтолгоонд өртжээ. Yahoo сайт нийтдээ 450 мянга орчим хэрэглэгчдийн мэйл хаяг нууц үгийг хакеруудын гарт алдсан байна. Уг хэргийг үйлдсэн хакерууд хулгайлсан код болон хаягуудаа интернетэд олны өмнө ил тод болгон нийтэлжээ.
Yahoo уг хэрэгт буруугаа хүлээн хэрэглэгчдээсээ хүлцэл өчсөн ба тэдэнд нууц кодуудаа илүү сайжруулахыг сануулсан байна. Энэхүү хэрэгт муу нууц кодтой хэрэглэгчид ихээхэн хохирсон ба энэ хэрэг хэрэглэгчдэд томоохон сургамж болжээ.
Хулгайлагдсан нууц кодуудын 2,295 нь "12345" зэрэг дараалсан тоо байсан бол, "password" гэсэн нууц код 780 байсан байна.
Т.МӨНХТҮВШИН