УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Р.Бурмаа, Л.Эрдэнчимэг, М.Батчимэг, С.Одонтуяа, С.Оюун нар өчигдөр эмэгтэйчүүдийн ТББ-ын төлөөлөгчидтэй уулзалт хийж хүүхэд, эмэгтэйчүүд болон нийгмийн эмзэг бүлгүүдийн тулгамдсан асуудлыг хууль, эрх зүйн баримт бичгүүдэд тусгах талаар санал солилцлоо. УИХ-ын гишүүд санаачлах, ажлын хэсэгт нь ажиллахаар төлөвлөж байгаа хуулиудын талаар танилцуулж Иргэний нийгмийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах, тэдний саналыг бодлогын түвшинд хэрхэн тусгах талаар ярилцсан юм. Уулзалтад “Монфемнет” Үндэсний сүлжээний гишүүд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч 23 хүн оролцлоо.
УИХ-ын гишүүн М.Батчимэг нийгмийн хүчин зүйлээс болж эмэгтэйчүүд, хүүхдийн эрх зөрчигдөхөд хариуцагч нь тодорхойгүйгээс хохироод үлдэх тохиолдол их байгааг өөрчлөх талаар хуульд зүйл заалт тусгах, хууль хүчний байгууллагад ажилладаг эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал, эрхийг нь хамгаалах талаар онцгойлон анхаарах, мөн хар тамхины хэргийн хохирогч эмэгтэйчүүд хүн худалдаалах гэмт хэргийн золиос болж байгаа учраас Хар тамхнины эсрэг хуульд тэднийг хамгаалах заалтыг тусгахаар ажиллах болно гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа гэр бүл салахад эцгээс тэтгэмж авдаг хүүхэд нийт гэр бүл салалтын дөнгөж 2 хувь нь байгаа бөгөөд үүнээс үүдэн өрх толгойлсон эмэгтэйчүүд ядууралд өртөж эцгүүд хариуцлагаас мултардаг, нийгмийн халамж нэрийн доор төр ачааг нь үүрдэг байдлыг өөрчлөхийн тулд оновчтой шийдэл олохоор ажиллах болно хэмээсэн юм.
Уулзалтын үеэр ТББ-ын төлөөлөгчид өөрсдийн ажиллаж байгаа чиглэлийн анхаарал татсан тулгамдсан асуудлуудыг хөндсөн юм. Тухайлбал боловсролын салбарт суурь шинэчлэлийг хийх, 200-гаас доош мал, 2 га-гаас бага талбайтай өрх толгойлсон малчин ногоочин гэр бүлд төрөөс дэмжлэг үзүүлдэг байх, өндөр настны талаар төрөөс баримтлах бодлогыг орчин үеийн нийгмийн өөрчлөлттэй уялдуулан шинээр авч үзэх, уул уурхайн нөлөөллөөр хохирч байгаа малчид, бичил уурхайд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх нийгэмшүүлэх боловсрол эзэмшүүлэх талаар цогц бодлого боловсруулах гээд олон тулгамдсан асуудал байгаа талаар ярилцлаа.
Ингээд УИХ-ын гишүүд болон Иргэний нийгмийн байгууллагууд бодлогын түвшинд санал солилцох, мэдээлэл түгээх уулзалтыг тогтмол хийдэг болох, Засгийн газрын бүтцэд жендэрийн асуудал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх бодлогыг цогцоор нь барих нэгжийг бий болгох зайлшгүй шаардлагатай байгаа талаар санал дэвшүүллээ. УИХ-ын эмэгтэй гишүүд Жендерийн тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хяналт тавьж ажиллах болно гэдгээ энэ үеэр илэрхийлсэн юм.