logo
З.Баянсэлэнгэд 1,8 жилийн ял төлөвлөжээ

З.Баянсэлэнгэд 1,8 жилийн ял төлөвлөжээ

2012/07/19
УИХ-ын сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй З.Баянсэлэнгийн бүрэн эрхийг түдгэлзүүлж магадгүй болоод байна. Учир нь З.Баянсэлэнгэ болон МАХН-ын гишүүд болох М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдсан хэргийг анхан шатны шүүхээр шийдэх Нийслэлийн шүүхийн шийдвэр гарсан байна. Тэдэнд холбогдох шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 4-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болж, улсын яллагч Ц.Хашбаатар тэдэнд 1,8 жилийн ял төлөвлөсөнөө мэдэгдсэн. Гэвч шүүх бүрэлдэхүүн тэдний хэрэгт нотлох баримт дутуу хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан юм. Гэтэл улсын яллагч Ц.Хашбаатар уг шийдвэрийг эсэргүүцэж, зургадугаар сард Нийслэлийн шүүхэд эсэргүүцэл бичсэн билээ. Эсэргүүцлийн үндэслэлтэй эсэхийг Нийслэлийн шүүхэд хэлэлцэж, мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, анхан шатны шүүхээр шийд гэсэн шийдвэр гаргасан байна. Ингэснээр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарт холбогдох шүүх хурлын товыг Чингэлтэй дүүргийн шүүхээс удахгүй товлоно. Хэргийг сануулахад, З.Баянсэлэнгэ нар нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард экс-Ерөнхийлөгч Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчлах үеэр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдсан билээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар буруутгаж буй.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш