logo
Уйтгартай, нэгэн хэвийн байдлаа өөрчилж болно шүү дээ...

Уйтгартай, нэгэн хэвийн байдлаа өөрчилж болно шүү дээ...

2012/07/19
Зан характер, үзэл бодол нийлдэг, барагтаа бол муудалцаад байдаггүй, ор хөнжлийн тал дээр асуудал байдаггүй хэрнээ нэг л сонин, хэвийн бус юм шиг мэдрэмж төрөх үе бий. Тэгвэл энэ яах аргагүй голын урсгал шиг нэгэн хэвийн, түнэр харанхуйд байгаа мэт нам гүм, уйтгартай байдал ажиглагдсан хэрэг. Гэхдээ энэ бол асуудал биш. Харин энэ байдлаа өөрчлөх л хэрэгтэй. Ингээд танд туслах үүднээс дараах хэдэн зөвлөгөөг хүргэе.

Гэр бүлийн бизнесийн ажил эхэлж болно шүү дээ. Гэхдээ хэн хэнийхээ санаа оноог харилцан сонссоны үндсэн дээр ажлаа явуулах хэрэгтэй. Энэ санаа нь хэрэв биелэлээ олох аваас уйдах зав ч олдохгүй ажил ундрах нь тэр дээ.

Хэрэв та хоёр хүүхэдгүй бол хүүхэдтэй болох талаар бодож үзвэл яасан юм бэ? Хүүхэд гэдэг чинь айл гэрт аз жаргал, баяр хөөр авч ирээд зогсохгүй гэр бүлийн таагүй уур амьсгалыг зөөллөж өгдөг бурханы том бэлэг шүү дээ.

Ээлжийн амралтаараа гэлтгүй амралтын өдрүүдээр агаар салхинд гарах хэрэгтэй. Нэн ялангуяа уул устай, гол горхитой, ногоон төгөл дунд майхан бариад үдшийн цагаар түүдэг галын дэргэд мах шарангаа ганц хоёр хундага вино ууж тэнгэрийн оддыг харж суух ч бас сайхан шүү.

Хамтдаа ямар нэгэн спортын төрлөөр хичээллэх. Тухайлбал гap бөмбөг, ширээний теннис, усан спорт гэх мэт. Энэ нь хамтын спорт байдаг учраас та хоёр цагийг хөгжилтэй өнгөрүүлээд зогсохгүй бас биеийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх болно.

Заавал тэмдэглэлт баяр ёслол гэхгүйгээр ажлын өдрүүдээр ч гэсэн оройн хоолоо тансаг ресторанд орж идэх ч юм уу аль эсвэл янз бүрийн арга хэмжээнд оролцох, кино, жүжиг үзэх ч юм уу цагийг зугаатай өнгөрүүлж болно шүү дээ.

Хааяа ч гэсэн хүүхэд насаа эргэн дурсаж, паркаар зугаалангаа тоглоом дээр нь тоглож яагаад болохгүй гэж? Үүнд ичиж, санаа зовох зүйл огтхон ч байхгүй.

/Хань/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш