ГССҮТ буюу бидний ярьдаг гэмтлийн эмнэлгийн эмч нарын урилгаар АНУ-ын Delaware мужийн Wilmington хотын Хүүхдийн гэмтэл согог, Мэс заслын эмч доктор Freeman Miller манай улсад ирэхээр болжээ.
Тэрээр хүүхдийн тархины саажилтаас үүссэн согогыг эмчлэх мэс заслын эмчилгээний талаар манай улсын хүүхдийн эмч нарт энэ сарын 20-ны өдөр сургалт зохион байгуулах аж. Энэ үеэр хүүхдийн алхаа гишгээг шинжлэх лабораторийн оношлогоог хэрхэн хийх талаар заах юм байна.
Тэрээр согог судлалын үндэсний төвд энэ сарын 18-25-н хүртэл ажиллах бөгөөд энэ үеэр тархины саажилтгай хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзэж оношлох гэнэ.
Г.Жаргалмаа